Монгол улсын төсвийн тухай хуулийн 12 зүйлийн 12.1.6 дахь заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 31-р зүйлийн 31.1 дэх заалт, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-д заасны дагуу 2019 оны 1 сарын 02-ны өдрөөс эхлэн  Сангийн сайдын удирдамжаар Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сангуудын 2017, 2018 оны төсвийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, үр дүнгийн байдалд хяналт шалгалтын ажиллагаа хийж дуусгав.

ЭРҮҮЛ МЭНД ДААТГАЛЫН ТАСАГТ ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

 Шалгалтын бүрэлдэхүүн, хугацаа

Хяналт шалгалтыг санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч  Б.Нармандах 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ.

     Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар

Мөнгөн морьт эмнэлэг хувийн эмнэлэгт 189,571,088 төгрөг олгохоор тооцсон байтал ЭМДЕГ-аас 203,337,325 төгрөгийг олгож, 13,766,237 төгрөгийг илүү шилжүүлсэнийг тасгийн тайланд авлагаар тусган ЭМДЕГ-ын дансанд б. 2018.12.31-нд 10 сарын мөнгийг давхардаж гүйлгээ хийсэн. /2019.01.11-нд засуулсан/

Ховд сумын Эмийн эргэлтийн санд 10,924,272 төгрөг олгохоор тооцсон байтал ЭМДЕГ-аас 11,315,487 төгрөгийг олгож, 391,215 төгрөгийг илүү шилжүүлсэн. /2019.01.18-нд засуулсан/

Нэгдсэн эмнэлэг /B C вирус/ илрүүлэг зориулан 55,030,500 төгрөг олгохоор тооцсон байтал ЭМДЕГ-аас 60,534,000 төгрөгийг олгож, 5,503,500 төгрөгийг илүү шилжүүлсэн. тасгийн тайланд авлагаар тусган ЭМДЕГ-ын дансанд. /2019.02.11-нд засуулсан/

           Дүгнэлт

2018 оны төлөвлөгөөний дагуу аж ахуйн нэгжид ажилладаг даатгуулагчийн шимтгэлд 3,371.1 сая төгрөг төвлөрүүлэхээс 4,149.1 сая төгрөгийг, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн даатгалын шимтгэлд 403.5 сая төгрөг төвлөрүүлэхээс 443.6 сая төгрөгийг тус тус төвлөрүүлэн орлогын төлөвлөгөөг 116 хувьтай биелүүлсэн байна.

  Санхүүжилтын төсөв төлөвлөгөөг улирлын онцлогт тохируулан оновчтой, уян хатан хийх, гэрээт байгууллагуудын үйл ажиллагаанд гэнэтийн шалгалтыг тогтмолжуулж ажиллах.

                         ХАЛАМЖИЙН САНД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

                           Шалгалтын бүрэлдэхүүн, хугацаа

Санхүүгийн хяналт аудитын албанысанхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Цэнд-аюуш, улсын байцаагч Ц.Бадрал нар 2019 оны 01дүгээр сарын 20-ноос 3 дугаар сарын 10-ны хооронд шалгалт хийлээ.

Ж.Цэндаюуш: 2018 оны Халамжийн эх сангийн 1-6 сарын харилцах, түлшний хөнгөлөлт, ахмадын амралт Цагаан уул сувилал, Нэвт рашаан сувилал, Эвт урлал сувилалын, сонсголын аппарад портез-ортопедийн хэрэгсэл нийлүүлж байгаа  Улаан соёот ХХК,“Мон-Анир” ХХК, Түмэн чанар”ХХК, амьжиргааг дэмжих зөвлөлийн урамшуулал, замын зардал, шүдний хөнгөлөлт, ихэр хүүхэд болон оршуулгын тэтгэмж, нэг удаагийн нөхцөлт мөнгөн тэтгэмж, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн унааны зардалын 1-6 сар ахмадын хүндэтгэлийн 1-6 сар, бусад тэтгэвэр тэтгэмжийн 1-6 сарын хувийн хэргийн баримтыг,

Ц.Бадрал: Халамжийн эх сангийн 7-12 сарын харилцах, түлшний хөнгөлөлт, ахмадын амралт Цагаан уул сувилал, Нэвт рашаан сувилал, Эвт урлал сувилалын, сонсголын аппарад портез-ортопедийн хэрэгсэл нийлүүлж байгаа Улаан соёот ХХК,“Мон-Анир” ХХК, Түмэн чанар”ХХК, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төсөл, сургалтын үйл ажиллагаа, амьжиргааг дэмжих зөвлөлийн урамшуулал, замын зардал, шүдний хөнгөлөлт, ихэр хүүхэд болон оршуулгын тэтгэмж, нэг удаагийн нөхцөлт мөнгөн тэтгэмж, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн унааны зардал, бусад тэтгэвэр тэтгэмжийн 7-12 сарын баримтыг тус тус шалгалаа.

                               Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар

Тус хууль 2016 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж байгаа бөгөөд энэ хуультай холбоотой тус байгууллага нь батлагдсан төсөв болон санхүүгийн жилийн мэдээллийг самбараар мэдээлж байна.

Шилэн данс нэгдсэн системд 2018 оны байдлаар 20 нэр төрлийн 149 мэдээллийг байршуулахаас 105 мэдээллийг хугацаанд нь, 42 мэдээллийг хугацаа хоцроож, 2 нэр төрлийн 2 мэдээг мэдээлээгүй байна.

2019 оны 2 дугаар сарын байдлаар 12 нэр төрлийн 23 мэдээллийг байршуулахаас 23 мэдээллийг хугацаанд нь байршуулсан байна.

                                          Авсан арга хэмжээ

Шалгалтаар тус халамжийн сангийн санхүүгийн үйл ажиллагаанд 75,494,525 төгрөгийн зөрчил илэрсэний 2,459,100 төгрөгийг улсын байцаагчийн актаар төлүүлэхээр 73,035,425 төгрөгийг хугацаатай үүрэг өгч албан шаардлагаар арилгахаар шийдвэрлэв.

Шалгалтын хугацаанд ажилтан албан хаагчдаас гомдол, санал хүсэлт ирээгүй байна.

      НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСТ  ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Шалгалтын бүрэлдэхүүн, хугацаа

Хяналт шалгалтыг санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч  Ц.Цэцэнхараацай, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Болормаа, П.Мягмартүвшин нар 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 28-ны хооронд хийж гүйцэтгэлээ.

Ц.Цэцэнхараацай-Ажилгүйдлийн тэтгэмж болон Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж олголт, төсөвт байгууллагын шимтгэлийн орлогын талаар, Б.Болормаа- өндөр настны тэтгэвэр тогтоолт, олголт, аж ахуйн нэгжийн шимтгэл төлөлтийг, П.Мягмартүвшин-тэтгэмжийн сангийн 1-12 сарын олголт, зарцуулалт, нийгмийн даатгалд сайн дураар хамрагдах байдал, шимтгэл төлөлтөнд тус тус хяналт шалгалт хийлээ.

Авсан арга хэмжээ, мэргэжлийн болон хуулийн зөвлөгөө өгсөн байдал

2018 оны сангуудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 114 хүнтэй холбоотой 41,690.8 мянган төгрөгийн зөрчил төлбөр илэрч, 35.687.2 мянган төгрөгийн зөрчилд зөвөлгөө өгч, илүү олгосон тэтгэмжийн 3,907.7 мянган төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн дансанд төлүүлэхээр, дутуу олгосон тэтгэмжийг 2,095.9 мянган төгрөгийг Сангийн данснаас нэг удаа нөхөн олгуулахаар тус тус шийдвэрлэж, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 35/03/01, 35/03/02, 35/05/06 тоот актуудыг үйлдлээ.

Шалгалтын явцад сангууд хариуцсан ажилтан болон хяналтын тасгийн дарга, ахлах нябо, хэлтсийн дарга нарт зөрчигдсөн хууль тогтоомж, журам дүрмийн талаар танилцуулж зөвөлгөө өгч ажиллаа.

        Нийт 2 байгууллагын 4 санд хийсэн шалгалтаар 136,846,277 төг зөрчил илэрсэнээс улсын байцаагчийн актаар 3,907,700 төг нийгмийн даатгалын санд төлүүлэх, улсын байцаагчийн актаар 2,095,000 төг сангийн данснаас нэг удаа нөхөн олгуулахаар , улсын байцаагчийн актаар  2,459,100 төг орон нутгийн төсөвт төлүүлэхээр, 128,384,477 төгрөгийн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгөв 

         Аудитын хорооны хурал 2019-03-20 нд болж Нийгмийн даатгалын хэлтэс , Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, НААҮ-ний Шим Ус ОНӨААТҮГ, Жаргалант сумын 12жилийн 2-р сургууль , Эрүүл мэндийн тасаг зэрэг байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаа болон сангуудын хяналт шалгалтын дүнг танилцуулж тус бүрт нь тогтоол гаргаж байгууллагуудад хүргүүлэв.

                    САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА