2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Ховд салбар, Санхүүгийн хяналт аудитын алба, Санхүү төрийн сангийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газрууд хамтран “Эрсдэлийн удирдлага, эрсдэлийг бууруулах арга зам” сэдэвт нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Л.Галбадрах зэрэг хүмүүс оролцож илтгэл тавилаа. Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн, хувийн хэвшлийн, төрийн бус байгууллагын 140-өөд дарга, захирал, санхүүчид оролцсон арга хэмжээ болж өндөрлөлөө.