Төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 6 дугаар сард Жаргалант сумын 6 дугаар сургуулийн 2016-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хийлээ.

Мөн Аймгийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын гэрээнд тусгагдсаны дагуу Ховд аймгийн Мал эмнэлэгийн газар, Хүнс, хөдөө, аж ахуйн газрын 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тайлан мэдээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт хүргүүлж ажиллав.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудаас дурдвал:

12 жилийн 6 дугаар сургуульд:

Албан томилолтыг анхан шатны баримтын бүрдэл болоогүй байхад олгосон, Сургуулийн захирлын 2017.12.20-ны А/106 тоот тушаалаар төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшууллыг 2017 онд шинээр ажилд орсон, чөлөөтэй, бүтэн ажиллаагүй ажилчдад ажлын үр дүнг харгалзан тооцолгүй олгосон, 2017 оны 12 сард Төрийн албан хаагчдад олгосон урамшууллыг 2017 оны 10,11,12 дугаар саруудад ажилж байсан химийн багшид ажилсан хугацаанд ногдохыг олгоогүй, үр дүнгийн мөнгөн урамшууллыг давхардуулан сургуулийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний А/81 тоот, 2018.12.20-ний А/82тоот тушаалуудаар хуулийн заалтыг дахин давтан гаргаж, илүү тооцсон, ажил дүгнээгүй А,В,С үнэлгээг авсан оноонд харгалзуулан тооцоогүй олгосон, 2016-2017 онуудад архив албан бичиг хэргийн хөтлөлт хангалтгүй, тушаал шийдвэр архивласан, дугаар зөрүүтэй, санхүүгийн тайлангаар НДШ-н авлага 17,7 мянган төгрөг, ХХОАТ-ын авлага 1953,4 мянган төгрөг, нийт 1971,1 мянган төгрөг, 2019 онд 219,9 мянган төгрөгийн цалингийн авлагыг тус тус тооцон баталгаажуулаагүй, цалингийн зардлын хэмнэлтийг илүү шилжүүлсэн, 2019 онд аймгийн Татварын хэлтэсээс татварын хяналт шалгалтаар нийт 1068,7 мянган төгрөгийн акт тогтоосныг байгууллагын төсвөөс, цалингийн зардлаас шууд барагдуулсан, 2019 оны 12 сарын 20-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр  6 дугаар сургуулийн нэмэлт данснаас ажилтны дансанд анхан шатны баримтгүй сургалтын зардал 1440,0 мянган төгрөгийг шилжүүлсэн, сургуулийн өмнөх оны Бага үнэтэй түргэн элэгдэх хөрөнгийн чанартай бичиг хэрэг хангамжийн материалыг байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт гаргаагүй сургуулийн захирлын тушаал шийдвэргүй ажилчдад танилцуулсан хурлын тэмдэглэл үйлдэлгүй нярав шаардах хуудсаар зарлагадсан зэрэг зөрчлүүд илэрч байна.

Шалгалтаар нийт 9245.6 төгрөгийн зөрчил илрүүлж 5038.1 мянган төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар, 67.5 төгрөгийг нөхөн олгуулахаар улсын байцаагчийн актыг тус тус тогтоож 3320.5 төгрөгийн зөрчлийг арилгахаар хугацаатай үүрэг болголоо.

Мал эмнэлэгийн газарт:

          Автомашины сэлбэг, хэрэгсэл, дугуй тавьж олгохдоо тооцоо бодоогүй, Нягтлан бодогчийн цалинг ТҮ-7 дахь ангилал зэрэглэлийн дагуу цалинжуулсан, 2019 онд тус газар нь тендер шалгаруулалтыг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтлээгүй, худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд, үр ашигтай зохион байгуулсан, хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн. 2019 онд Жолооч Улсын байцаагч нар 9 сарын 11-17-ны өдрийн хооронд Дарви, Зэрэг, Мянгад, Чандмань, Дөргөн сумдаар ажилласан байхад 9 сарын 14-17-ны хооронд Мөст, Манхан, Буянт суманд ажиллснаар давхардуулан олгосон, 8 сард Жолооч, Халдвар судлаач, Мэргэжилтэн нар Ховд аймгийн төв Жаргалант суманд ажилласан байхад тус бүр 12000 төгрөг, Жолооч 8 сарын 2-15-ны хооронд баруун сумдад ажилласан байхад 8 сарын 7-14-ны хооронд Орхон аймагт ажилласнаар томилолтын хуудсанд бичилт хийн 84000 төгрөг, нийт 204000 төгрөгийн томилолтын зардал тус тус олгосон, Даргад 2019 оны 12 дугаар сард анхан шатны баримтгүйгээр 300000 төгрөг шилжүүлсэн, Мал эмнэлэгийн газрын даргын 2019 оны А/46 дугаар тушаалаар нярвын дансанд 675000 төгрөгийг анхан шатны баримтгүйгээр шилжүүлсэн, няравын дансанд өнөөдрийн байдлаар бэлэн байхад тайлан тэнцэлд тусгаагүй, шууд зардлаар бүртгэсэн, ажилтнуудыг ээлжийн амралттай байх хугацаанд цалин хөлсийг давхардуулан олгож, нийт 385712 төгрөг илүү олгосон, Нярав /бичиг хэрэг/-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 сарын 18-ны өдрийн А-174 тоот тушаалаар нярав /бичиг хэрэг/-ыг ТҮ-4-3 дугаар ангилал, зэрэглэлээр цалинжуулахаар тогтоосон байхад Газрын даргын Б/02 тоот тушаалаар ТҮ-5-1 дүгээр ангилал, зэрэглэлээр цалинжуулж, цалин хөлс 408627 төгрөг илүү олгосон, Мал эмнэлэгийн ерөнхий газраас 521913.3 мянган төгрөгийн төсөв баталж өгсөн байхад тус газар нь батлагдсан төсөвт өөрчлөлт оруулалгүйгээр 350377.3 мянган төгрөгийн санхүүжилт нэмэгдүүлэн авч 872290.6 мянган төгрөгийн зардал гаргасан, 2019 онд Х ХХК-аас халаагуурын үнэ 3600000 төгрөг шилжүүлсэн боловч түлш халаалтын зардлаас гаргаж зардлаар бүртгэсэн, 2020 онд үнэ төлбөргүйгээр хүлээн авснаар тайлагнаж, бүртгэж авсан, шатахууны тооцоо боддоггүй, 2019 онд шатахууны талоны эх хувь баримтанд үдэгдээгүй, шатахууныг бараа материалын тайланд дутуу орлогод авч, зарлага гаргасан, хөдөө сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн шатахууны тооцоог бодож нягтлаагүй, бүртгэлээр тавих хяналт суларсан, анхан шатны баримтгүй гүйлгээ хийдэг, шатахуун түгээх станцтай сар бүр тооцоо хийгээгүй, 2019 онд нэмэлт санхүүжилтийн данснаас н.Энхжаргалын харилцах дансанд алба хаагчдын биеийн тамирын хувцасны үнэ 1020240 төгрөгийг аймгийн ИТХ-аар баталсан Эрүүл мал дэд хөтөлбөрөөс зориулалт бусаар зарцуулсан, Хөрөнгө зарцуулах, зардал гаргах тушаал гаргаж хөрөнгө мөнгийг захиран зарцуулсан бөгөөд тушаалд зарцуулах хөрөнгө, мөнгөний хэмжээг тусгаж өгөөгүй, архивын бичиг баримтуудыг стандартын дагуу эмх цэгцтэй, бүрэн үдэж архивлаагүй, төрийн албан хэрэг хөтлөлт, архивын стандарт, дүрэм, журмуудыг хангалтгүй мөрдөж ажилласан зэрэг зөрчил дутагдлууд илэрч байна.

Шалгалтаар Ховд аймгийн Мал эмнэлэгийн газарт 27944.3 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, 3998.9 төгрөгийг аймгийн төсөвт оруулахаар шийдвэрлэж,  улсын ахлах байцаагчийн акт тогтоож, 23945.4 төгрөгийн зөрчлийг дахин давтан гаргахгүй байх талаар зөвлөмж өглөө.

          Хүнс, хөдөө аж ахуйн газарт:

          Автомашины сэлбэг, хэрэгсэл, дугуй тавьж олгохдоо тооцоо бодоогүй, ХХААХҮЯ-ны тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 6ш трактор, 3ш тармуур, пресслэгч машиныг нийт 216 сая төгрөгийн хөрөнгийг ХХААГ-ын дарга гэрээ хийн авч Булган, Буянт, Мянгад сумдад олгож гэрээнд зааснаар 3 сумаас өвс авч, 2 аймагт ачуулсан баримт материал байгаа боловч данс бүртгэлд тусгаж, тооцоо хийгээгүй, Булган сумын иргэнээс авсан 5500 пресс өвсийг орлого авч, данс бүртгэлд тусгаагүй, батлагдсан орон тоог хэтрүүлж ажилласан, 2009 онд үүссэн 19.1 сая төгрөгийн авлагыг анхан шатны баримт, гэрээ байхгүй, тооцоо нийлж баталгаажуулаагүй, данс бүртгэлд бүртгэгдсэн, тододрхойгүй байгаа, 2019 онд байгууллагын даргын тушаалаар 14 сая төгрөгийн засварын ажил хийгдсэн боловч, уг ажилд тендер зарлаагүй, шууд гэрээ байгуулсан, гэрээнд тусгагдаагүй зардлыг санхүүжүүлсэн, 2018 онд Шилмэл мал хөтөлбөрийн санхүүжилтээс 1.5 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан, нэмэлт болон үндсэн данснаас 1.2 сая төгрөгийг анхан шатны баримтгүй зарцуулсан, тайланд 5ш хүлэмжийг орлогодож, шаардахаар зарлага гаргасан, үрийн тооцоог анхан шатны баримтгүйгээр зарлагадсан, томилолтын зардлыг илүү тооцон олгосон, цалин хөлсийг илүү тооцон олгосон зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Шалгалтаар Ховд аймгийн ХХААГ-т нийт 52731.6 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, 2386.6 мянган төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар 40000.0 мянган төгрөгийг тухайн байгууллагад орлого авах улсын ахлах байцаагчийн актыг тус тус тогтоож 10345.0 мянган төгрөгийн зөрчлийг арилгахаар хугацаатай үүрэг болголоо.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА