2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашид тус хоёр байгууллага нь санхүүгийн зөрчил, дутагдал, гэмт хэргийн шинжтэй санхүүгийн зөрчил болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тал дээр хамтран ажиллахаар боллоо. Прокурорын газар нь төрд учирсан хохирлыг төлүүлэхэд төрийг төлөөлж оролцох үүргийнхээ хүрээнд Улсын байцаагч нарын санхүүгийн хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, акт, төлбөрийг барагдуулах, шүүхэд төрийг төлөөлж оролцох чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийлж, санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар боллоо.