Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2020 оны эхний хагас жилд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын дүнг Дотоод аудитын хорооны хурлаар хэлэлцүүлэв.

Өнгөрсөн 3-р сараас эхлэн Ховд, Эрдэнэбүрэн, Дуут сумын төсөвт байгууллагууд болон Жаргалант сумын зарим сургууль, цэцэрлэг, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн газар зэрэг байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Өнөөдөр буюу 09 дүгээр сарын 02-ны өдөр тус ажлын тайланг Дотоод аудитын хорооны гишүүдэд танилцуулах хурлыг зохион байгуулж, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал, түүнийг арилгуулах чиглэлээр одоо болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Мөн үүнээс гадна Дотоод аудитын хорооны энэ удаагийн хурлаар Санхүүгийн хяналт, аудитын албаны орон тооны асуудлыг хэлэлцсэн юм.