Монгол улсын төсвийн тухай хуулийн 12 зүйлийн 12.1.6 дахь заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 31-р зүйлийн 31.1 дэх заалт, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-д заасны дагуу 2019 оны 1 сарын 02-ны өдрөөс эхлэн  Сангийн сайдын удирдамжаар Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сангуудын 2017, 2018 оны төсвийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, үр дүнгийн байдалд хяналт шалгалтын ажиллагаа явагдаж байна.

            Мөн энэ сард Жаргалант сумын 2-р 12 жилийн сургуулийн 2016, 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв.

            Шалгагдах хугацааны хөрөнгийн эрх захирагчийн нэгдүгээр гарын үсгийг 2016/1-10/ хүртэл захирал  Н.Сэрээнэндорж, 12 сараас 2017 оныг дуустал захирал Ц.Цэрэнлхам, хоёрдугаар гарын үсгийг нягтлан бодогч И.Оюунжаргал нар зурж хөрөнгө мөнгийг захиран зарцуулсан байна:

  • Авлага 2017 оны эхэнд 4161.1 мян төг байсан бол жилийн эцэст авлага 5,283.0 мянган төгрөг, өглөг 2,0107.2 мян төгрөг байсан бол тайлант хугацаанд 10.1 мянган төгрөг болж буурсан,
  • 2016-2017 онд зардлыг батлагдсан хувиарын дагуу зарцуулсан боловч зардлын санхүүжилт дутуу орсоноос зардлыг  хооронд нь гүйлгэн зарцуулсан байна.
  • Өмнөх шалгалтын талаар: Тус байгууллагын  2016-2017 оны жилийн эцсийн тайлангийн аудитаар “Зөрчилгүй” санал дүгнэлт өгсөн байна,

2016 онд төрийн аудитаас 58 хүнтэй холбоотой 1229,9 мян төгрөгийн төсвийн орлого амралт цалин давхардуулан олгосон акт тогтоосон байна.

                 2-р 12 жилийн сургуулийн шалгахад илэрсэн зөрчил, дутагдал:

  • Албан томилолтоор ажилласан ажилтан ажил үүргээ гүйцэтгэж ирээд ажлын 5 өдөрт багтаан гүйцэтгэсэн ажлыхаа үр дүнг удирдах албан тушаалтандаа танилцуулан томилолтын хуудсаа дүгнүүлээгүй, дуудсан бичиггүй томилолтоор томилолт олгосон нь Засгийн газрын 1995 оны 218 тогтоолын 1 дүгээр хавсралтын 12 дахь заалт, Аймгийн Засаг даргын 2015/10/29-ны өдрийн А/518 тоот захирамжийг тус тус зөрчсөн,
  • Сургуулийн захиралын 2016/12/8-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар багш Г нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байхад 2 сарын тэтгэмж байгууллагын төсвөөс  олгосон
  • Эдийн засгийн ангиллаар 210102 тоот цалингийн заардлаас урьдчилгаа олгосон боловч урьдчилгааг томилолт бараа материал зэрэгээр хаасан нь цалингийн картанд суутгасан дүн байхгүй.
  • Архив бичиг хэргийн хөтлөлт хангалтгүй ,тушаал шийдвэр архивласан дугаар зөрүүтэй огноо өмнө хойно оруулж дугаарлсан зэрэг зөрчил илэрлээ,
  • Тус шалгалтаар 18 хүнд ноогдох 2,859,262 төгрөгийн  2 акт тогтоосон.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА.