ММНБИ-ийн болон салбарын үйл ажиллагааг сурталчилах, мэргэжлийн болон мэргэшсэн нягтлан бодогч санхүүчдийн мэдлэг боловсролыг хөгжүүлэх, тэднийг чадавхижуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сангийн яам, ММНБИ, ММНБИ-ийн Ховд салбараас аймгийн Засаг даргын Тамгын газар, Санхүү төрийн сангийн хэлтэс, Тогтвортой амьжиргаа-3 төсөлтэй хамтран “Мэргэжлийн тасралтгүй хөгжил” сэдэвт бүсийн зөвлөгөөн Ховд хотноо зохион байгуулагдлаа. Сургалтанд Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын 250 гаруй нягтлан бодогч нар оролцлоо.