Аймгийн Засаг даргын баталсан удирдамж, Санхүүгийн хяналт аудитын албаны 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Мөнххайрхан, Алтай сумуудын 2016-2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна.

Энэ удаагийн шалгалтаар эрх бүхий албан тушаалтны цалингийн нэмэгдлийг тухайн тайлант жилийн төсөвт тусгалгүй хүндрэл учруулан өр үүсгэн олгосон, Шатахууны тооцоо бодож замын хуудас бичээгүй, төрийн албан хаагчидад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаа дуусаагүй албан хаагчдад олгосон, Монгол улсын Засгийн газрын тогтоол зөрчиж цайллага дайллага, хүлээн авалтад төсвийн хөрөнгийг зарцуулсан, Албан томилолтын зардал олгохдоо бүрдэл болоогүй, анхан шатны баримт материал дутуу байхад томилолтын зардал олгосон, дуудсан бичиг, ажлын удирдамжгүй, дуудсан бичгээс илүү хоногоор томилолтын зардал олгож үргүй зардал гаргадаг, дүгнүүлээгүй томилолтын хуудсаар албан томилолтын зардал олгосон, тушаал, шийдвэрээр зарцуулах хөрөнгө мөнгөний зарцуулалтын баримт материалыг бүрэн хавсаргаагүй, үр дүн, ур чадварын нэмэгдлийг хавтайруулан олгосон зэрэг зөрчлүүд давтагдан гарч байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудад сумын удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой урсгал зардал болон хөрөнгийн зардалд зарцуулсан, гүйцэтгэлийн хяналтыг тавиагүй, тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтод заагдсан ажлуудын чанар, үзүүлэлтийг бүрэн хангуулж, хүлээн аваагүй байна.

Сум хөгжүүлэх сангийн журам, гэрээний дагуу зээлээ хугацаандаа төлөөгүй зээлдэгчдэгчдэд алданги тооцож төлүүлээгүй, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл өндөр болсон, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөл хангалтгүй ажиллаж байгаа зэрэг зөрчлүүд илэрлээ.

Удахгүй шалгалтын дэлгэрэнгүй материалыг цахим хуудсаар хүргэх болно.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ АУДИТЫН АЛБА