Монгол улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас 2019.11.04 -ний өдрөөс 2019.11.08-ны өдрийн хооронд Улаанбаатар хотноо Санхүүгийн хяналт, дотоод аудитын ажилтны сургалт боллоо. Сургалтанд 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Яамдын 280 гаруй Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудиторууд оролцлоо.

Уг сургалтанд албаны дарга Г.Өөдэй, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Цэнд-Аюуш, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Бадрал, Д.Болормаа, П.Мягмартүвшин, дотоод ажилтан Н.Балт нар оролцов.

Сургалтаар ”Дотоод аудит ба Чанарын баталгаажуулалтын гарын авлага”-ын эцсийн төслийн танилцуулга, байгууллагын засаглал, Эрсдэлийн удирдлага, Дотоод хяналт, Мэдээллийн технологийн аудит, Төрийн албан хаагчийн ёс зүй, Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын талаар Сангийн яам, холбогдох газруудаас мэдээлэл, туршлага солилцох үйл ажиллагаа явагдаж өнгөрлөө.