АЛТАЙ СУМЫН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН
2016-2018 ОНЫ САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Нэг.  Шалгалтын зорилго

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Ховд аймгийн Алтай сумын төсөвт байгууллагуудын 2016-2018 оны санхүүгийн үйл ажиллагаа, төрийн өмч хөрөнгийн ашиглалт зарцуулалт, хадгалалт, хамгаалалтын байдал, төсөв санхүү нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэнд үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан ажиллахад оршино.

Хоёр. Шалгалтын бүрэлдэхүүн, хугацаа

Санхүүгийн хяналт аудитын албаны дарга Г.Өөдэй, улсын ахлах байцаагч Ц.Цэцэнхараацай, Ж.Цэнд-Аюуш, Улсын байцаагч Ц.Бадрал, Д.Болормаа П.Мягмартүвшин нар 2019 оны 09 сарын 09-нээс 09 сарын 16-ны хооронд хяналт шалгалтаар ажиллав.

Шалгалтаар сумын төсөвт байгууллагуудад дараах зөрчил илэрлээ.

3.1 Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал:

Шалгалтаар санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрлүүдээс гадна дараах зөрчил илэрлээ. Үүнд:

1.2018 оны 1-р сард 3112.0 мянган төгрөгийн гүйлгээ, 2-р сард 3784.7 мянган төгрөгийн нийт 14 удаагийн төлбөрийн хүсэлтээр төрийн сангийн баталгаажуулалт тамга тэмдэг гарын үсэг дардасгүй баримтаар гүйлгээ хийсэн нь Засгийн газрын 2012 оны 205 дугаар тогтоолоор баталсан Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг

2. Эрх бүхий албан тушаалтны нэмэгдлийг тухайн тайлант жилийн төсөвт тусгалгүй хүндрэл учруулан өр үүсгэн 2018 онд 20 хувиар нэмж тооцож нөхөн олгосон /УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 3.1-д “Нийтийн албаны удирдлага нь албан тушаалынх нь цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл урамшуулал олгох…” гэж заасан. Тухайн нэмэгдлийг ямар хугацаанд хэдэн хувиар олгохыг тухайн байгууллагын эрх бүхий удирдлагаас байгууллагын төсөвт багтаан шийдвэрлэнэ мөн хэмнэлтийн горимд шилжсэн байхад цалин хөлс нэмсэн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 147-р тогтоол, УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоол, Сангийн сайдын 2014 оны 122 тоот тушаалын нэг дэх хэсгийн 4 дэх заалтыг, УИХ-ын 2017 оны 29 дугаар тогтоолын 1.4 дэх заалт, Боловсролын сайдын 2017 оны 1а/3495 тоот албан бичгийг тус тус зөрчсөн байна.

3. Шатахууны тооцоо бодож замын хуудас бичээгүй, явсан авто машины марк жолоочийн нэр байхгүй, шатахууны нормыг шороон замтай алслагдсан үеийн сумын бүсийн нэмэгдлээр тооцсон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалтууд, Дэд бүтцийн сайдын 2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 19 тоот тушаал, Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалуудыг тус тус зөрчжээ.

3.2 Засаг даргын тамгын газар:

Энэ удаагийн шалгалтаар дараах зөрчил илэрлээ.Үүнд:

 1. 2017 оны 12 сард төрийн албан хаагчидад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг Аймгийн болон Сумын засаг дарга, байгууллагын даргын тушаалаар арга хэмжээтэй 8 ажилтанд 2160.0 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дахь заалт, Улсын их хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоол, Засгийн газрын хуралдааны 2017 оны 12 сарын 6-ны өдрийн 52 дугаар тэмдэглэлийг

2. Суудлын автомашинд 3170.0 мянган төгрөгийн 2 зай хураагуур, 8ш дугуйг тавьж олгохдоо дугуйн гүйлт болон аккуляторын ажилласан хугацааг тооцоогүй нь Дэд бүтцийн сайдын 2004 оны 19 тоот тушаалын 9, 10 дугаар хавсралтыг

3. Монгол улсын Засгийн газрын тогтоол зөрчиж цайллага дайллага, хүлээн авалтад 2017-2018 онд 2641.6 мянган төгрөг зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 147-р тогтоолын 4 дэх, УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолын 2.в.2, 2.в.5 дах заалт, Сангийн сайдын 2014 оны 122 тоот тушаалын нэг дэх хэсгийн 4 дэх заалтыг

4. Зарим ажилтны захиргааны арга хэмжээг бүрэн тооцоогүй, ноогдуулсан суутгалыг бүрэн тооцож аваагүй 126.5 мянган төгрөг орхигдуулсан нь Төсвийн болон Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтууд, Сумын засаг даргын А/71 тоот захирамжийг

5. Албан томилолтын зардал олгохдоо бүрдэл болоогүй, анхан шатны баримт материал дутуу байхад томилолтын зардал олгосон, дуудсан бичиг, ажлын удирдамжгүй, дуудсан бичгээс илүү хоногоор томилолтын зардал олгож үргүй зардал гаргадаг, дүгнүүлээгүй томилолтын хуудсаар албан томилолтын зардал олгосон 2192,5 мянган төгрөг олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дахь заалт, Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5, 9 дэх заалтыг, хэмнэлтийн горимын тухай Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоол, 2016 оны 47 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 230 дугаар тогтоол, 2016 оны 38 дугааар тогтоол, Сангийн сайдын 2014 оны 122 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар албан даалгаврыг

6. Айл өрхүүдэд ус түгээдэг 2 худагийг иргэдэд түрээсийн гэрээ хийсэн, гэрээний дагуу 2017-2018 онд нийт 840.0 мянган төгрөгийн төлбөр төлөхөөс 427.0 мянган төгрөгийг төлж үлдэх 413.0 мянган төгрөгийг төлөөгүй, авлагаар бүртгээгүй, гэрээний биелэлтийг тооцоогүй, гэрээлэгч сар бүр төлөх түрээсийн төлбөрийг бүрэн төлөөгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Төсвийн тухай хуулийн зохих заалтууд, Түрээсийн гэрээний 3.1, 5.2.7 дахь заалтуудыг

7. 2017оны 04 сард ЗДТГ-ын нэмэлт данснаас тус сумын Засаг даргын А/46 тоот захирамжаар эргэн төлөгдөх нөхцөлөөр Улсын нөөцийн газрын Булган суман дахь цэгээс 201 уут хивэг авахаар 1993.9 мянган төгрөгийг шилжүүлсэн боловч тайлант онд нэгч төгрөг төлүүлээгүй, бараа материал болон авлагаар тусгасан тооцоо байхгүй, 2018 онд 1670,96 мянган төгрөг орсныг хасахад 322,96 мянган төгрөгийг буцаан төвлөрүүлээгүй байна.

8. Сумын Засаг дарга нь 2017 онд аудитын газраас 100.0 мянган төгрөгийн акт тогтоож төлүүлсэн, 2018 онд гар утасны төлбөрийн 357.4 мянган төгрөгийг төсвөөс төлсөн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дахь заалт, хэмнэлтийн горимын тухай Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоол, 2016 оны 47 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 230 дугаар тогтоол, 2016 оны 38 дугааар тогтоол, Сангийн сайдын 2014 оны 122 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар албан даалгаврыг

9. 2017 оны 11 сарын 8-нд Булган суман дахь Прокурорын газар ангийн зөрчил илрүүлсэн урамшуулал гэж 2800.0 мянган төгрөг шилжүүлсэн нь Амьтны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг

10. Багийн даргаар ажиллаж байсан н.Ц-д  2017 оны 03 сард тэтгэвэрт гарах тэтгэмжийг 225.6 мянган төгрөгөөр илүү олгосон.

11. 2018 оны 9 сард ЗТДГ-ын нэмэлт данснаас Тамгын газрын даргын А/28 тоот тушаалаар хилийн цэргийн ойд 900.0 мянган төгрөгийн хандив өгсөн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дахь заалт, хэмнэлтийн горимын тухай Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоол, 2016 оны 47 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 230 дугаар тогтоол, 2016 оны 38 дугааар тогтоол, Сангийн сайдын 2014 оны 122 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар албан даалгаврыг

12. Алтай сумын ЗДТГ нь түрээсийн орлогоор 2017 онд 3130,0 мянган төгрөг, 2018 онд 3347,0 мянган төгрөг бүгд 6477.0 мянган төгрөгийн орлого оруулснаас Орон нутгийн өмчийн газрын төрийн сан банкин дах 100160051424 тоот дансанд 2017 онд 540.0 мянган төгрөг, 2018 онд 540.0 мянган төгрөг тус тус шилжүүлж 215.4 мянган төгрөгийг шилжүүлээгүй байна.

13. Сумын Засаг дарга болон Тамгын газрын дарга нарын шийдвэрээр зарцуулах хөрөнгө мөнгөний зарцуулалтын баримт материалыг бүрэн хавсаргаагүй нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дах заалтыг, хэмнэлтийн горимын тухай Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоол, 2016 оны 47 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 230 дугаар тогтоол, 2016 оны 38 дугааар тогтоол, Сангийн сайдын 2014 оны 122 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар албан даалгаврыгтус тус зөрчсөн байна.

Шалгалтаар ЗДТГ-т нийт  21311.9 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, 2436.5 мянган төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар улсын байцаагчийн 3 акт,  18875.4 мянган төгрөгийн зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлага 1-ыг тус тус бичлээ.

Дүгнэлт:

2018 онд төсөвт тусгагдсан хөрөнгийн зардлын 99.4 сая төгрөгөөр орон нутагт нэн шаардлагатай хөрөнгүүд авч зориулалтын дагуу үр дүнтэй зарцуулагджээ.

Харин дугуй аккумлятор зэрэг хугацаатай эд ангийг тавьж олгохдоо стандартын дагуу гүйлт, норм нормативыг тооцоогүй, зарим албан томилолтын зардлыг бүрдэл болоогүй баримтаар олгосон, анхан шатны баримтын бүрдэл хангалтгүй байна.

3.3 Сум хөгжүүлэх сангийн талаар:

Шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрч байна.

1.2011-2019 онд 59 иргэнд олгосон зээл 459.7 сая төгрөгийн зээл олгосоноос заавар  журам, гэрээний дагуу хугацаандаа төлөөгүй 10 зээлдэгчид хүүгийн алданги 225.0 мянган төгрөгийн алданги тооцсон боловч төлөгдөөгүй байгаа нь Засгийн газрын 153 дугаар тогтоолын 1.7 дах заалт, Сум хөгжүүлэх сангаас зээл олгох гэрээний 2.2, 7.1.1, 7.1.3, 9.2.2, 9.2.4 дэх заалтуудыг

2. Сумын хэмжээнд нийт 59 зээлдэгч байгаагаас зээл, зээлийн хүүгээ бүрэн төлсөн 29, хэвийн зээлдэгч 4, зээлдэгч үйл ажиллагаа явуулаагүй 8, хугацаа хэтэрсэн 18, зээлдэгч суманд байхгүй үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын хавсралтын 1.2, 3.1.2. дахь заалтуудыг

3. Төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахдаа сумын иргэдийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах ажлыг зөрчиж 2016-2018 онд Засаг даргаар ахлуулсан зөвлөлийн шийдвэрээр олгосон нь 2016 оны 153 дугаар тогтоолын хавсралтын 3.5.1 дахь заалтыг тус тус зөрчиж байна.

Шалгалтын хугацаанд сангаас зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлөөгүйд 10 иргэнд ноогдуулсан алдангийн 225024 төгрөгийг барагдуулах, зориулалт бусаар ашигласан 18 зээлдэгчийн зээлийн эргүүлэн татахыг сануулж үүрэг болголоо.

Сум хөгжүүлэх сангийн дүгнэлт:Сум хөгжүүлэх сангаас олгож буй зээлд хяналт тавих орон тооны бус зөвлөл хангалтгүй ажилласан, зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх төлөлт хангалтгүй, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх чиг үүрэг нь хангалтгүй хэрэгжиж байна.

3.4 Орон нутгийн хөгжлийн сангийн талаар:

          Шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрлээ.

1.2018 онд хийгдсэн 12ш гэрлийн толгой солих ажилд 3360,0 мянган төгрөг буюу 1ш лед толгой 280,0 төгрөгөөр сольсон нь зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэй хийгдсэн байгаа нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг

2. 2017-2018 онд хийгдсэн ажлуудтай танилцаж зурагт тайлан хавсарсан боловч хүлээн авсан комиссын бичмэл тайлан, комиссын акт үйлдээгүй нь 16 дугаар зүйлийн 16.5.4,  аж ахуй нэгж иргэнтэй байгуулсан гэрээний  4.1.3, 6.1 дэх заалтыг

3. 2017.10.31-ний төлбөрийн хүсэлт нягтлан гарын үсэг зурж баталгаажуулаагүй , 2016,11,16 өдрийн ажил хүлээн авах комиссийн гишүүдийн эрц хүрээгүй байхад ажил хүлээн авсан зэрэг зөрчил дутагдал гарж байгаа нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1, 13.6, 13.7 дахь заалтыг

4. Сумын иргэдийн нийтийн хурлаас санал авч эрэмбэлээгүйгээр ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах ажилд 8900,9 төгрөг зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6 дахь заалтыг тус тус зөрчжээ.

Дүгнэлт:

ОНХС-ийн баримтын бүрдэл хэвийн хэмжээнд явагдаж байгаа боловч 2016-2018 оны хооронд хийгдсэн зарим ажлуудыг ИНХ-аас санал авч эрэмбэлээгүй байна.

3.5  Ерөнхий боловсролын сургууль:

Энэ удаагийн шалгалтаар дараах зөрчил илэрлээ. Үүнд:

1.2016.02.05-ны өдөр Т-ийн ХААН банкин дахь дансанд шилжүүлсэн утасны төлбөр 100000 /Нэг зуун мянга/ төгрөг, 2016.03.28-ны өдөр шилжүүлсэн утасны төлбөр 30000 /Гучин мянга/ төгрөг, 2016.04.25-ны өдрийн утасны төлбөр 30000 /Гучин мянга/ төгрөг, 2016.05.30-ны өдрийн утасны төлбөр 50500 /Тавин мянга таван зуу/ төгрөг, 2016.06.22-ны өдрийн утасны төлбөр 42750 /Дөчин хоёр мянга долоон зуун тавь/ төгрөг, 2016.10.25-ны өдрийн утасны төлбөр 81000 /Наян нэгэн мянга/ төгрөг утасны төлбөр нийт 291500 төгрөг нь төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дах заалт, УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолын 1-ын 2 дах хэсгийн в.2 дах заалтыг

2. 2016.03.09-ний өдөр Ш-ын төрийн банкны дансанд  500000 /Таван зуун мянга/ төгрөгийг олгосоноос Улаанбаатар хот явах, ирэх зардал 150000 /Нэг зуун тавин мянга/ төгрөг баримтгүй, Байранд байрлах 110000 /Нэг зуун арван мянга/ төгрөгийн зардал буудлын баримтгүй, хэрэглээний зардал 100000 /Нэг зуун мянга/ төгрөгийн зардал баримтгүй, томилолтын зардалд 140000 /Нэг зуун дөчин мянга/ төгрөгийг олгосон нь баримтаар  112000 /Нэг зуун арван хоёр мянга/ төгрөг болж байна. Санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлээгүй, үргүй зарцуулж байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалтуудыг, томилолтын зардал 28000 /Хорин найман мянга/ төгрөг илүү олгосон нь Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, 2019 оны 6 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй нь Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, 2019 оны 6 дугаар тогтоолыг

3. 2016.05.26-ны өдрийн Д-ын ХААН банкин дахь дансанд шилжүүлсэн 27000 /Хорин долоон мянга/ төгрөгийн томилолтын зардлын анхан шатны баримт /томилолтын хуудас/ засварласан, хүчин төгөлдөр бус баримт бүрдүүлсэн нь Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, 2019 оны 6 дугаар тогтоолыг

4. 2018.09.27-ны өдрийн А-ын ХААН банкин дахь дансанд шилжүүлсэн 28000 /Хорин найман мянга/ төгрөгийн томилолтын зардлын томилолтын хуудас нь хүчин төгөлдөр бус /Хэн явсан, ирсэн нь тодорхойгүй/ байна. Энэ нь санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлээгүй, үргүй зарцуулж байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалтуудыг

5. 2016.08.15-ны өдрийн Ц-гийн ХААН банкин дахь дансанд шилжүүлсэн 1080000 төгрөгийн сургалтын зардал нь анхан шатны баримтаар нотлогдоогүй. Сургалтын зориулалтын дагуу зарцуулаагүй юунд зарцуулсан нь тодорхойгүй байна. Санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлээгүй, үргүй зарцуулж байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалтуудыг, 2016.11.29-ны өдрийн утасны төлбөр 13500 /Арван гурван мянга таван зуу/ төгрөг. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дах заалт, УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолын 1-ын 2 дах хэсгийн в.2 дах заалт, хэмнэлтийн горимын хэрэгжүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дахь заалт, Улсын их хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоол, Засгийн газрын хуралдааны 2017 оны 12 сарын 6-ны өдрийн 52 дугаар тэмдэглэлийг

6. 2016.11.28-ны өдрийн Т.Ц-ын төрийн банкин дахь 1 дансанд шилжүүлсэн WIFI төхөөрөмж цэнэглэсэн 108000 /Нэг зуун найман мянга/ төгрөгийн зардал анхан шатны баримтаар нотлогдоогүй. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дах заалт, УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолын 1-ын 2 дах хэсгийн в.2 дах заалт, хэмнэлтийн горимын хэрэгжүүлээгүй. 2016.11.28-ны өдрийн ярианы төлбөр 13500 /Арван гурван мянга таван зуу/ төгрөг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дах заалт, УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолын 1-ын 2 дах хэсгийн в.2 дах заалтыг

7. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн захирлын А/58 тоот тушаалаар сахилгын шийтгэлтэй ажилтнуудад тус бүр нэг удаагийн тэтгэмж, урамшуулал 270000 /Хоёр зуун далан мянга/ төгрөг, нийт 1350000 /Нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дахь заалт, Улсын их хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоол, Засгийн газрын хуралдааны 2017 оны 12 сарын 6-ны өдрийн 52 дугаар тэмдэглэлийг

8. Цалин хөлсний нэмэгдэл 15 ажилтантай холбоотой 425412 /Дөрвөн зуун хорин таван мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөг дутуу, 21 ажилтантай холбоотой 2129977 /Хоёр сая нэг зуун хорин есөн мянга есөн зуун далан долоо/ төгрөг илүү олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн.

Шалгалтаар нийт 44 хүнтэй холбоотой 5854889 /Таван сая найман зуун тавин дөрвөн мянга найман зуун наян ес/ төгрөгийн зөрчил илрүүлж, 3408028 төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар, 425412 төгрөгийн төлбөрийг буцаан олгохоор шийдвэрлэж, улсын байцаагчийн акт тус тус тогтоож, 2021449 төгрөгийн зөрчлийг хугацаатай үүрэг өгч арилгуулахаар шийдвэрлэв.

          Дүгнэлт:

Анхан шатны баримтын бүрдэл хангалтгүй, цалин хөлс бодохдоо алдаа гаргадаг, тушаал, шийдвэр нь хууль, эрхзүйг мөрдөөгүй зэрэг зөрчлүүд байна. Цаашид өгсөн заавар зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж, гаргасан алдаа, зөрчлийг дахин давтахгүй байх нь зүйтэй.

3.6 Хүүхдийн цэцэрлэг:

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал:

1.Боловсрол соёлын газрын даргын 2015.11.24-ний өдрийн А/50 тоот тушаалаар тус цэцэрлэгийн эрхлэгчид багшийн мэргэжлийн зэргийн нэмэгдэлд 303409 төгрөгийг олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 28.1.2 дахь заалт, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12.2, 12.3 дахь заалт, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2014 оны А/52 тоот тушаалын 1 дэх заалтуудыг

2. 2016-2018 оны зарим өдрийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэсийг зөрчиж цэсэнд байхгүй хоол хүнсний материал болох чихэр, тараг, хатаасан жимс, ааруул, зөгийн бал зэрэг 550000 төгрөгийн хүнсний материалыг хүүхдийн талонд  зарлага болгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.1, 7.6. дахь заалтыг

3. 2017 оны 12 сард  цэцэрлэгийн эрхлэгчийн үр дүнгийн урамшуулал  олгохдоо сумын Засаг даргын ажил дүгнэсэн үзүүлэлт захирамж шийдвэргүй, аймгийн засаг даргын захирамжгүй эрхлэгч Т.Э-д 304228 төгрөг олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 4 дүгээр зүйлийн 4.1.36. дахь заалтыг

4. Цэцэрлэгийн нэр бүхий 2 багшид 2016 оны 12 сард D үнэлгээтэй дүгнэгдсэн байхад үр дүнгийн урамшуулалд 419184 төгрөгийг олгосон нь Засгийн Газрын 2013 оны 393 тоот тогтоолыг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.1, 7.6. дахь заалтыг

5. 2016 онд 1417000 төгрөгийн, 2017 онд мянган төгрөг  640000 төгрөгийн, 2018 онд 884700 төгрөгийн хүүхдийн хоолны талонд илчлэг бус хүүхдийн нас хүйсд таарахгүй бүтээгдэхүүн болох зөгийн бал, вафли, чикафай, чихэр, зайдас зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг талоноор зарлага болгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.5 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6. дахь заалт,БСШУ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2005 оны 225/296 тоот тушаалыг

6. Цэцэрлэгийн нэр бүхий 12 багшид 2018 оны 12 сард ажил дүгнэж үр дүнгийн урамшуулал олгосон боловч тушаал шийдвэргүй 360081 төгрөгийг нэмж олгосон нь Засгийн Газрын 2013 оны 393 тоот тогтоолыг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.1, 7.6. дахь заалтыг

7. 2018 онд 16 орон тоотой ажиллахаар төсөв батлагдсан байхад 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс сантехникч авч ажилуулсан, багш  М.Ц-д  бичиг хэргийн ажил хавсруулан нэмэгдэл олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтыг тус тус зөрчиж байна.

Дээрх зөрчлүүдтэй холбоотой нийт 4879202 төгрөгийн зөрчил илэрснийг 1936902 төгрөгийг төсвийн орлогод оруулахаар улсын байцаагчийн акт тогтоож  2942300 төгрөгийн  зөрчлийг арилгахаар хугацаатай үүрэг болголоо.

            Дүгнэлт, цаашид авах арга хэмжээний санал:

Тухайн байгууллагад хөтлөгдөж буй НББ болон санхүүгийн баримт материалын бүрдэлт хэвийн хэмжээнд явагдаж сар улирлын тайланг хугацаанд нь гаргаж хэвшсэн боловч 2016, 2018 оны зарим саруудын хүүхдийн хоолны цэс талон зөрүүтэй, жилийн эцсийн хүнс аж ахуйн тооцоо бодож үлдэгдэлийг баталгаажуулаагүй байна.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтыг зөрчиж  орон тоо батлагдаагүй байхад 1 хүн ажиллаж төсвийн үргүй зардал гарсан байна.

3.7 Сумын эрүүл мэндийн төв:

Энэ удаагийн шалгалтаар дараах зөрчил илэрлээ. Үүнд:

1.Автомашинд 2590000 мянган төгрөгийн сэлбэг хэрэгсэл худалдан авсан бөгөөд тооцоо бодоогүй, автомашины хувийн хэрэг хөтлөж бүртгээгүй нь санхүү эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 дүгээр тушаал, Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаал, Дэд бүтцийн сайдын 2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 19 тоот тушаалуудыг

2. Байгууллагын автомашинаас бусад автомашинд олгосон шатахууны тооцоо хийгээгүй, жолоочийн тооцоог бодож баталгаажуулаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 13.6 дахь заалтууд, санхүү эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 дүгээр тушаал, Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаал, Дэд бүтцийн сайдын 2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 19 тоот тушаалуудыг

3. Албан томилолтыг олгохдоо албан бичиг, удирдамж, томилолтоор ажилласан талаарх тайлангүй анхан шатны баримтын бүрдэл дутуу байхад олгож байгаа нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 5 дахь заалт, 2019 оны 6 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтуудыг

4. 2017 онд Сувилагч М-ийн цалингийн шатлалыг ахиулахдаа Эрхлэгч эмчийн тушаал шийдвэргүйгээр ТҮЭМ-2-2 дугаар шатлалаар тооцон цалинжуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтыг

5. 2017 оны 4-10 дугаар саруудад Сувилагч Г.Ц-д хөдөө орон нутагт ажилласны нэмэгдэлд 20%-иар тооцон 151048 төгрөг илүү олгосон нь Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолыг

6. 2017 онд ээлжийн амралттай байх хугацаанд Их эмч Н.Т-т 5 өдрийн амралт, цалин давхардуулан 121426 төгрөг олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг

7. Ажилтнуудад баяр ёслол, нийтээр амрах өдөр ажиллуулсаны нэмэгдэл хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж бодож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх заалтыг

8. Хөрөнгө мөнгө захиран зарцуулсан тушаалын дагуу мөнгө гаргасан байхад санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлээгүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалтуудыг

9. Няравын тайлан /эмийн тайлан, түлшний тайлан/-г стандартын дагуу гаргаагүй, Санхүүгийн тайлан няравын тайлан зөрүүтэй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалтуудыг тус тус зөрчжээ.

            Дээрх зөрчлүүдээс гадна 2018 оны 10 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан гаргахдаа Үйлчлэгч К.Э-г 1 сараас дээш хугацаагаар өвчтэй байсан ангиллаар шивж 62064 төгрөгийн шимтгэлийг дутуу төлсөн байна. Иймд дээрх ажилтны шимтгэл төлөлтийн тайланг залруулж 62064 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийг төсвөөс төлөх зөвлөмж өглөө.  

            Энэ удаагийн шалгалтаар илэрсэн зөрчлүүдтэй холбоотой 2924538 төгрөгийн төлбөр зөрчил илэрч, 272474 төгрөгийг төсөвт төлүүлэхээр Улсын байцаагчийн акт тогтоож, 2652064 төгрөгийн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг болголоо.

            Дүгнэлт:

Эм, хоол, түлшний тайлан гаргалт хангалтгүй, шатахуун, сэлбэг хэрэгслийн тооцоо бодолт хангалтгүй, тавих хяналт сул байна.

3.8 Соёлын төв

Энэ удаагийн шалгалтаар дараах зөрчил илэрлээ.Үүнд:

1. Алтай сумын соёлын төвийн эрхлэгч Г.Д-т сумын Засаг даргын 2017.02.20-ний А/21 тоот захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан байхад төрийн албан хаагчид олгох нэг удаагийн тусламж  265000 төгрөгийг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дахь заалт, Улсын их хурлын 2017 оны 67 дугаар тогтоол, Засгийн газрын хуралдааны 2017 оны 12 сарын тэмдэглэлийг тус тус зөрчиж байна.

2. Соёлын төвийн ажилчдад 3-5 хоног амралт цалин давхардуулан илүү тооцож олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтуудыг

3.  Монгол улсын Засгийн газрын тогтоол зөрчиж өвгөний бэлэг, тушаал шийдвэргүй 2016 онд 362500 төгрөг, 2017 онд 467300 төгрөг, 2018 онд 400,0 мянган төгрөг бүгд 1229800 төгрөг зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 147-р тогтоолын 4дэх, УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолын 2.в.2, 2.в.5 дах заалт, Сангийн сайдын 2014 оны 122 тоот тушаалын нэг дэх хэсгийн 4 дэх заалтыг

4.  2016 онд 3428000 төгрөг, 2017 онд 2626000 төгрөгийн орлогыг төсвийн харилцах дансанд оруулсан боловч орлогын төлөвлөгөө тасалсан гаднаас ирсэн тоглолтын болон тухайн байгууллагаас хийсэн тоглолтын билет тасалбарын борлуулалтын талаар үнэт цаасны тайлан болон орлогын тооцоо бодоогүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, 14 дүгээр зүйлийн 14.3 дах заалт, 14.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-д “Төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, 16.5.2-д ”Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.4-д “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх”, 16.5.-д “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”; 16.5.6-д ”Дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх”, 16.5.7-д ”Байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах” гэснийг тус тус зөрчжээ.

         Дөрөв. Сумын хэмжээний төсөвт байгууллагуудад хийсэн шалгалтын дүн

Шалгалтаар нийт сумын хэмжээнд 88 хүнтэй холбоотой 30651178 төгрөгийн зөрчил илрүүлж, 8535342 төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар, 425412 төгрөгийн цалин хөлс, тэтгэмж буцаан олгохоор, 225024 төгрөгийг алданги орон нутгийн төсөвт оруулахаар шийдвэрлэж, улсын байцаагчийн 19 акт, 2 албан шаардлага тус тус бичлээ.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА