Жил бүрийн сар шинийн босгон дээр Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа болдог. Тэгвэл Урвуулагч хэмээх шороон Гахай жилийн босгон дээр МУ-ын үндсэн хуулийн 33-р зүйлийн нэг дэх хэсгийн 7 дэх заалт МУ-ын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15-р зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу салбар салбартаа тэргүүлсээр ирсэн нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнах үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.

Үйл ажиллагааг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэлж өнгөрсөн онд Ховд аймагт хийгдсэн бүтээн байгуулалт, гаргасан амжилт, цаашдын зорилтын талаар товч танилцуулаа. Салбар салбартаа тэргүүлсээр ирсэн эдгээр хүмүүсийн нөр их хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж төрийн дээд одон медалиар шагнасанд баяртай байгаагаа илэрхийллээ. Энэ жил Ховд аймгаас 40 гаруй хүн төрийн одон медаль хүртэж байгаа нь Ховдчуудын хийж бүтээснийг үнэлсэн үйл явдал боллоо хэмээн аймгийн удирдлагууд онцолж байна. Тухайлбал: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Дүгэрийн Цээпэл, Алтангадас одонгоор Батчулууны Намсрай, Ёндонгийн Батдэлгэр, Ботгоны Цэвээн, Шаравжамцын Баттулга, Уламбаярын Шовко, Цэрэннадмидийн Пүрэв, Түмэнжаргалын Цэвэлмаа, Монхуузын Алтангэрэл, Даваагийн Алиман, Пэрэнлэйгийн Хишигээ, Сүрэнгийн Батсүх, Натарцэрэнгийн Бөхчулуун, Гэндэнгийн Дэнсмаа, Дондогийн Батнасан, Ишдоржийн Цэдэнхүү, Готовдоржийн Дарамболд, Сүхцэрэнгийн Дарьсүрэн, Уртнасангийн Пүрэвдорж, Раднаагийн Сэрдамба, Норхоогийн Бямбажав, Заяатын Цоож, Лхамжавын Балжинням, Балдоржийн Цейнхүү, Даваагийн Улаанхүү, Цэнд-Аюушийн Оюунбилэг, Даваажавын Баатар, Рагчаагийн Чулуунцэцэг нар шагнагдаж шагналаа гардан авлаа.

Цэргийн гавьяаны одонгоор Жамбажамцын Батнасан, Хөдөлмөрийн хүндэт медалиар Цэдэвийн Хандсүрэн, Дандарын Дархижав, Сүхбаатарын Мандах, Муйчгаагийн Эрдэнэ, Ядамсүрэнгийн Нэргүй, Буяндалайгийн Оюунчимэг нар шагнагдсан бол салбар яамны тэргүүний ажилтан цол тэмдэг, жуух бичгээр дараах нэр бүхий хүмүүсийг шагналаа. Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр Батбаярын Батнасан, худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Сүхбаатарын Тунгалаг, тэргүүний барилгачин цол тэмдгээр Чулууны Буянбат, сангийн яамны жуух бичгээр Бүдээгийн Нямдэлгэр, СТА цол тэмдгээр Чойнброогийн Хархүү нар тус тус шагнагдлаа. Ховдчуудын тухайд өнгөрсөн он амжилт бүтээлийн жил болж өнгөрснийг аймгийн удирдлагууд онцлон хэллээ. Тухайлбал: Ховд аймагт 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, мал сүрэг 3,1 саяд хүрч, нийт хүн амын тоо 88 мянгад хүрч аймгаас Улсын хошой аварга малчин 1, Улсын аварга малчин 7, Улсын аварга тариаланч 1, Аймгийн хошой аварга малчин 6, аймгийн аварга малчин 60, Аймгийн аварга тариаланч 8, аймгийн аварга саальчин 3, аймгийн аварга фермер 1 төрөн гарч Ховдчууд ийнхүү гахай жилтэйгээ золгож байна.

Бэлтгэсэн: Н. Таванцэцэг