ДӨРГӨН СУМЫН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН 2016-2018 ОНЫ САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Шалгалтын бүрэлдэхүүн, хугацаа

 Улсын ахлах байцаагч Ц.Цэцэнхараацай, Ж.Цэнд-Аюуш, улсын байцаагч Д.Болормаа нар 2019 оны 04 сарын 09-нээс 04 сарын 22-ны хооронд хяналт шалгалтаар ажиллаа.

Шалгалтанд хамрагдсан обьектын талаарх товч мэдээлэл

Тус байгууллагууд нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль,Эрүүл мэндийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол улсын бусад хууль эрх зүйн актуудыг удирдлага болгон ажил үйлчилгээний чанар, бүтээмжийг дээшлүүлэн улсын төсвөөс баталж өгсөн төсвийн санхүүжилтийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, эргэлтийн хөрөнгийг олж бэлтгэн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилттой ажиллаж иржээ.

Шалгагдах хугацааны хөрөнгийн эрх захирагчийн нэгдүгээр гарын үсгийн Засаг дарга Т.Заяа, ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Азжаргал, ЗДТГ-ын дарга Б.Баттогтох, Сургуулийн захирал Ц.Мөнхбат, Б.Амартүвшин, Цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цогзолмаа Ж.Цэцэгжаргал, ЭМТ-ийн эрхлэгч эмч Л.Адилбиш, М.Хөхнохой, П.Лхамжав, Соёлын төвийн эрхлэгч С.Дэжид, М.Биндэръяа, хоёрдугаар гарын үсгийг нягтлан бодогч Б.Бадамгарав, Ш.Отгонцэцэг, Б.Эрдэнэзаяа нар зурж хөрөнгө мөнгийг захиран зарцуулж, Санхүүгийн албаны дарга Н.Балт, Т.Хишигмаа, төрийн сангийн мэргэжилтэн Н.Балт, Л.Мөнхбаяр нар хяналт тавин ажиллаж ирсэн байна.

Улсын ахлах байцаагч Ц.Цэцэнхараацай-Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, ИТХ, улсын ахлах байцаагч Ж.Цэнд-аюуш- Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, Соёлын төв, улсын байцаагч Д.Болормаа-Сургууль, Цэцэрлэгийн баримтыг тус тус шалгалаа.

 Төрийн сан: Дөргөн сум нь татварын орлогын төлөвлөгөөг нийт дүнгээрээ 2016 онд 281.9 сая төгрөг оруулахаар төлөвлөж, гүйцэтгэлээр 438.4 сая төгрөг оруулж орлогын төлөвлөгөөг 156.5 сая төгрөгөөр 155.5%-аар, 2017 онд 350.5 сая төгрөгийн төлөвлөгөөтэй байснаас 506.7 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 156.1 сая төгрөгөөр буюу 144.5-%-аар, 2018 онд 418.4 сая төгрөг оруулахаар төлөвлөж, гүйцэтгэлээр 404.3 сая төгрөг оруулж орлогын төлөвлөгөөг 96,6-%-аар тус тус  биелүүлжээ.

Сум хөгжүүлэх сангаас олгож буй зээлд хяналт тавих орон тооны бус зөвлөл хангалтгүй ажилласан, зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх төлөлт хангалтгүй, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх чиг үүрэг нь хангалтгүй хэрэгжиж байна.

2016-2018 оны орон нутгийн хөгжлийн сангаар:

2016 онд сумын  төвийн  гудамжны  гэрэлтүүлэг 20.0  сая, сумын  төвийн  бетонон зам 44.3 сая, ундны усны  зогсоол  хийх 1.0 сая, морины  бариа тохижуулах 2.0 сая, наадмын  талбай зүлэгжүүлэх 2.5 сая, замын  бэлчирийн  тэмдэгжүүлэлт 1.0 сая, соёлын  төвийн  засвар 5.0 сая, иргэдийн  санаачилгад тулгуурласан бүтээлч  ажлын  сан 7.5 сая, тэмээ  өсгөх дэд хөтөлбөр 2.5 сая, баяр наадам 5.0 сая төгрөг  тус тус зарцуулж,  нийт 90.9 сая төгрөгийн гүйцэтгэл гарсан байна.

2017 онд МЭУСАХ зардалд 27.9 сая, баяр наадмын үйл ажиллагаанд 5.0 сая, худаг засварлахад 4.0 сая, дотуур байрны угаалтуурын зардалд 1.0 сая, хүн эмнэлэгийн багаж тоног төхөөрөмжинд 2.5 сая, малжуулах төсөл хөтөлбөрт 4.4 сая, төлөөлөгчдийг чадавхжуулах дэд хөтөлбөрт 1.0 сая, малчид туршлага судлахад 0.3 сая төгрөг тус тус зарцуулж нийт 46.2 сая төгрөгийн гүйцэтгэл гарсан байна.

2018 онд МЭУСАХ зардалд 27.5 сая төгрөг, баяр наадмын үйл ажиллагаанд 5.0 сая төгрөг, энгийн гар уурхайн худаг засварлахад 5.1 сая, мал угаалгын ванн засварлахад 10.0 сая, вирвазын засварт 5.0 сая, цэцэрлэгийн камержуулах 3.0 сая, гемотологийн аппаратанд 14.5 сая, төлөөлөгчдийг чадавхжуулах хөтөлбөрт 10.0 сая,  ЕБС-ийн цахим дэлгэцэнд 6.0 сая, усны машины засварт 5.5 сая, хоггүй Дөргөн хөтөлбөрт 1.3 сая, ИСТБАСангаас 3.6 сая, нийт 96.6 сая төгрөгийн гүйцэтгэл гарсан байна.

Соёлын төвийн төсвийн зарлага санхүүжилтийн талаар:

2016 онд улсын төсвөөс 49,957.4 мянган төгрөг, өөрийн орлогоор 3,078.0 мянган төгрөг бүгд 53,035.4 мянган төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж гүйцэтгэлээр санхүүжилтээр 49,957.4 мянган төгрөг өөрийн орлогоор 3,078.0 мянган төгрөг олж, бүгд 53,035.4 мянган төгрөгийн зардал гаргаж үйл ажиллагаа явуулжээ.

Цалингийн зардалд 37,961.6 мянган төгрөг, НДШ-д 4,184.6 мянган төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 4,254.7 мянган төгрөг, бичиг хэргийн зардалд  63,4 мянган төгрөг, тээвэр шатахууны зардалд 140.0 мянган төгрөг, шуудан холбооны зардалд  63.0 мянган төгрөг, ном хэвлэл зардал 66.0 мянган төгрөг, эд хогшил зөөлөн эдлэлд 282.0 мянган төгрөг, урсгал засварт 282.0 мянган төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээнд мэдээлэл суртчилгаа 5,139.3 мянган төгрөг, бараа үйлчилгээний бусад зардалд 500.0 мянган төгрөг тус тус зарцуулжээ.

2016 онд авлага оны эхэнд 145,900 төгрөг, өглөг 36,950 төгрөг байсныг барагдуулж, тайлант хугацаанд өглөг, авлага үүсгэлгүй ажилласан байна.

2017 онд улсын төсвөөс 51,023,100 төгрөг, өөрийн орлогоор 2,100,000  төгрөг бүгд 53,123,100 төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж гүйцэтгэлээр санхүүжилтээр 51,023,000 төгрөг өөрийн орлогоор 2,100,100 төгрөг олж бүгд 53,123,100 төгрөгийн зардал гаргаж батлагдсан төсвийг зарцуулжээ.

Цалингийн зардалд 31,669,800 төгрөг, НДШ-д 4,234,700 төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 4,574,900 төгрөг, бичиг хэргийн зардалд  60,000 төгрөг, тээвэр шатахууны зардалд 200.000 төгрөг, шуудан холбооны зардалд 54,000 төгрөг, томилолтонд 47,000 төгрөг, БҮТЭЗ-эд хогшил зөөлөн эдлэлд 254,000 төгрөг, бусад зардал 110,000 төгрөг, уран бүтээл 5,092,000 төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээнд 137.000 төгрөг тус тус зарцуулжээ.

2017 онд авлага, өглөг үүсгэлгүй ажиллажээ.

            Тайлант хугацаанд төсвөөс 1 сая төгрөг номыг худалдаж авсан. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 09 – ний өдрийн хуралдааны 54 тогтоолын II хавсралтаар Машин тоног төхөөрөмж 5,637.0 мянган төгрөг, тавилга эд хогшил 115.5 мянган төгрөг нийт 5,752.5 мянган төгрөгийн хөрөнгийг акталсан байна.

2018 онд улсын төсвөөс 50,870.0 мянган төгрөг, өөрийн орлогоор 2,100.0 мянган төгрөг бүгд 52,970.0 мянган төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж гүйцэтгэлээр санхүүжилтээр 50,870.0 мянган төгрөг өөрийн орлогоор 2,100.0 төгрөг олж бүгд 52,970.0 мянган төгрөгийн зардал гаргаж батлагдсан төсвийг зарцуулжээ.

Цалингийн зардалд 41,216,916 төгрөг, НДШ-д 4,936,184 төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 3,574.900 төгрөг, бичиг хэргийн зардалд  60,000 төгрөг, тээвэр шатахууны зардалд 214.552 төгрөг, шуудан холбооны зардалд 54,000 төгрөг, ном хэвлэл 60,000 мянган төгрөг, БҮТЭЗ-эд 282,000 төгрөг,  нормын хувцас, зөөлөн эдлэлд 48.000 төгрөг, бусад зардал 110.000 төгрөг, уран бүтээлийн зардал 1,894.000 төгрөг тус тус зарцуулжээ.

2018 онд авлага 33.207 төгрөг үүсгэж, өглөг үүсгэлгүй ажилласан байна.

Засаг даргын тамгын газрын төсвийн зарлага санхүүжилтийн талаар:

Тус байгууллага нь 2016 онд төсвөөс 263,656.1 мянган төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж гүйцэтгэлээр 260,353.4 мянган төгрөгийн зардал гаргаж батлагдсан төсвийн нийт дүнгээр нь 3,301.7 мянган төгрөгөөр хэмнэж үйл ажиллагаа явуулжээ.  

Гарсан зардлаас: цалингийн зардалд 175,533.8 мянган төгрөг, НДШ-д 19,331.3 мянган төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 12,025.7 мянган төгрөг, бичиг хэргийн зардалд  1,323.9 мянган төгрөг, тээвэр шатахууны зардалд 11,227.9 мянган төгрөг, шуудан холбооны зардалд  3,041.4 мянган төгрөг, томилолтонд 4,292.6 мянган төгрөг, эд хогшил зөөлөн эдлэлд 306.0 мянган төгрөг, урсгал засварт 2,180.9 мянган төгрөг,  бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээнд 22,515.6 мянган төгрөг, бараа үйлчилгээний бусад зардалд 4,006.8 мянган төгрөг, бусад урсгал шилжүүлэг 4,567.6 мянган төгрөг тус тус зарцуулжээ.

Авлага 2016 онд авлага 9390.9 мянган төгрөг байсан бол тайлант хугацааны эцэст 30,782.8 мянган төгрөг болж 21391.9 мянган төгрөгөөр, харин өглөг оны эхэнд 6,020.9 мянган төгрөг байсан ба оны эцэст 28,303.4 мянган төгрөг болж 22,282.5 мянган төгрөгөөр тус тус нэмэгджээ. Авлага өр төлбөр өсссөн шалтгаан нь: бог малын гоц халдварт мялзан өвчин гарсантай холбоотой авлага өр төлбөр нэмэгдсэн байна.

2017 онд төсвөөс 355,865.6 мянган төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж гүйцэтгэлээр 356,470.6 мянган төгрөгийн зардал гаргаж 605.0 мянган төгрөгөөр хэтрүүлэн үйл ажиллагаа явуулжээ.

Гарсан зардлаас: цалингийн зардалд 201,451.8 мянган төгрөг, НДШ-д 22,334.1 мянган төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 14,517.2 мянган төгрөг, бичиг хэргийн зардалд  5,167.5 мянган төгрөг, тээвэр шатахууны зардалд 15,991.3 мянган төгрөг, шуудан холбооны зардалд  1,372.4 мянган төгрөг, томилолтонд 4,711.5 мянган төгрөг, урсгал засварт 3,969.2 мянган төгрөг, хог хаягдал зайлуулахад 1,500.0 мянган төгрөг, зөөлөн эдлэл багаж хэрэгсэлд 5,249.0 мянган төгрөг, бусдаар гүйцэтгүүлэх бараа үйлчилгээний зардалд 32,755.1 мянган төгрөг, бусад бараа үйлчилгээний  зардалд 15,662.1 мянган төгрөг, тэтгэмж урамшуулалд 31,789.3 мянган төгрөг тус тус зарцуулжээ.

Авлага 2017 онд оны эхэнд 30,782.8 мянган  төгрөг  байсанаа 6,060.0 мянган төгрөг  болж 24,722.2 мянган төгрөгөөр буурсан, харин өглөг оны эхэнд 28,303.7   мянган төгрөг байсныг бүрэн барагдуулж  авлаг өр төлбөр тус  тус  буурсан  байна.

2018 онд төсвөөс 331,775.0 мянган төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж гүйцэтгэлээр 330,071.2 мянган төгрөгийн зардал гаргаж 1,703.8 мянган төгрөгөөр хэмнэн үйл ажиллагаа явуулжээ.

Гарсан зардлаас  цалингийн зардалд 173,316.8 мянган төгрөг, НДШ-д 21,192.9 мянган төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 19,112.9 мянган төгрөг, бичиг хэргийн зардалд  4,135.6 мянган төгрөг, тээвэр шатахууны зардалд 18,384.9 мянган төгрөг, шуудан холбооны зардалд  2,729.6 мянган төгрөг, томилолтонд 6,072.0 мянган төгрөг, урсгал засварт 1,720.8 мянган төгрөг, хог хаягдал зайлуулахад 1,500.0 мянган төгрөг, зөөлөн эдлэл багаж хэрэгсэлд 332.0 мянган төгрөг, бусдаар гүйцэтгүүлэх бараа үйлчилгээний зардалд 28,445.2 мянган төгрөг, бусад бараа үйлчилгээний  зардалд 21,228.8 мянган төгрөг, тэтгэмж урамшуулалд 4,246.6 мянган төгрөг, хөрөнгийн 27,653.2 мянган төгрөг тус тус зарцуулжээ.

Авлага 2018 онд авлага 6,060.0 мянган төгрөг байсан бол тайлант хугацааны эцэст 1,060.0 мянган төгрөг болж 5,000.0 мянган төгрөгөөр буурч, харин тайлангийн жилд өр төлбөр үүсгэлгүй ажиллажээ. Аудитын газраас санхүүгийн тайлангийн аудитаар бог малын мялзан өвчинтэй холбоотой санхүүжилтээс завь худалдан авч зориулалт бус зарцуулсан 5.0 сая төгрөгийг барагдуулж, өмнөх онуудад үүссэн эзэн холбогдогч нь тодорхойгүй өр авлага үлдсэн байна.

Сумын 60 жилийн ойн талаар: Сумын ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар аймгийн ИТХ-ын 2016 оны 05 сарын 2/214 тоотоор аймгийн ИТХ-ын 05 дугаар тогтоолын хавсралтын 2 дугаар бүлгийн 2.1-д сумын ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг баталсан тухай албан бичиг ирүүлсэн байна.

Ойд зориулан 2015 оноос эхлэн хандив цуглуулан ЗДТГ-ын нэмэлт дансаар төвлөрүүлэн зарцуулжээ. Сумын 4 баг, мянгад сумаас нийт 421 толгой мал цугласнаас сургуульд 150 толгой, цэцэрлэгт 102 толгой, ЭМТ-д 16 толгой малыг хоолонд өгч мөнгийг ЗДТГ-ын нэмэлт дансанд оруулж, 56 толгой малыг ойн үйл ажиллагаанд зарцуулсан, 8 толгой мал өвчнөөр үхсэн, ойгоор цугласан малыг хариулсан малчинд хөлсөнд 14 толгой мал өгч  347 малын зарлага гарсан бөгөөд үлдсэн 74 малыг бөөнөөр нь худалдаж ойн өрийг дарахаар ой зохион байгуулах комиссын 2016 оны 11 сарын хуралдааны тэмдэглэлд тусгажээ. Үүний дагуу иргэн Даваажав 2016.11.11-нд худалдаж авсан малын үнэ 1,834.0 мянган төгрөг тушаасан баримтын хавсаргажээ.

Мөн 2015 онд тоглолтын орлогоор 2 удаагийн тушаалтаар 600.0 мянган төгрөг, багуудын иргэдээс өгсөн малын мах борлуулсан орлого ЭМТ, сургууль, цэцэрлэгээс 6 удаагийн шилжүүлгээр 7,845.3 мянган төгрөг, малын арьсны үнэ 9 удаагийн орлогоор 490.5 мянган төгрөг, Сумын төсөвт байгууллагын ажилчдаас 22 удаагийн шилжүүлгээр 11,491.6 мянган төгрөгийн хандивын орлого бүгд 20,427.3 мянган төгрөгийн орлого бүрдүүлжээ.

Харин 2016 оны нэмэлт дансаар ойгоор хоолны үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийн орлогоор 456.0 мянган төгрөг, багуудаас ирсэн малын үнэ төсөвт байгууллагаас 18,010.2 мянган төгрөг, иргэн Даваажаваас малын үнэ 1,834.0 мянган төгрөг, хандиваар 45,491.5 мянган төгрөг бүгд 65,791.7 мянган төгрөгийг ойтой холбоотой орлого оржээ.

Мөн тус дансанд торгуулийн 95.0 мянган төгрөг, тэндерийн баримт бичгийн 240.0 мянган төгрөг, лицэнз тусгай зөвшөөрлийн үнэнд 250.0 мянган төгрөг, засаг даргын захирамжаар 1,000.0 мянган төгрөг, нэр данс зөрүү гүйлгээгээр 1,529.1 мянган төгрөг, 2015 оны нэмэлт дансны өглөгийн 12,082.4 мянган төгрөг орж нийт 81,546.2 мянган төгрөгийн орлого орсон байна.

Сумын ойтой холбоотой зарлагын гүйлгээг 2016 оны 6 сараас 11 сарын хооронд 80,310.1 мянган төгрөг зарцуулжээ. Үүнд:

  • Шатахуунд 6,687.0 мянган төгрөг
  • Хөрөнгө 20,400.0 мянган төгрөг
  • Албан томилолт замын зардалд 709.9 мянган төгрөг
  • Ойд ирсэн зочид төлөөлөгчийн гарын бэлэг, бөх морины медаль, бусад шагналд 35,201.1 мянган төгрөг
  • Зочид төлөөлөгчдийн хоолны хүнсний материалд 7,404.8 мянган төгрөг
  • Ойг тохиолдуулан сумын тохижилтонд зориулан зарцуулсан урсгал засварын зардалд 9,907.3 мянган төгрөгийг тус тус зарцуулжээ.

Сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны нэмэлт дансаар: Тендэрийн баримт бичгийн үнэнд 110.0 мянган төгрөг, БОАЖЯ-аас бөхөнгийн мялзангийн зардалд 4,630.3 мянган төгрөг, бог малын мялзангийн санхүүжилтэнд 19,803.3 мянган төгрөг, мал тооллогын тоологчийн зардалд 419.4 мянган төгрөг, алтны нөхөн сэргээлтийн барьцаанд БЛЮ ГОУЛД Лхагва Чагцалдариас 15,000.0 мянган төгрөг, байгаль орчны барьцаа Мягмаржав Цэндбаяраас 250.0 мянган төгрөг, аймгаас санхүүгийн албыг чадавхижуулах сургалтанд оролцох замын зардалд 80.0 мянган төгрөг, алдарт уяач Н.Батбаярын цолны мялаалгын хандивт 8,450.0 мянган төгрөг,  буцсан буюу нэр данс зөрүүтэй гүйлгээгээр 15,131.5 мянган төгрөг бүгд 63,874.5 мянган төгрөгийн орлого бүрдүүлжээ.

            Дээрхи орлогоос нөхөн сэргээлт хийлгэж 15,000.0 мянган төгрөгийг буцаан олгосон, алдарт уяачийн цайллаганд 8,400.0 мянган төгрөг, санхүүгийн албаныхан сургалтанд оролцсон замын зардалд 80.0 мянган төгрөг, завьны үнэнд 5,000.0 мянган төгрөг, шатахуунд 9,638.7 мянган төгрөг, материалд 4,210.5 мянган төгрөг, хоол хүнсэнд 5,959.8 мянган төгрөг, гар утасны нэгжид 120. мянган төгрөг, тоологчийн зардалд 189.0 мянган төгрөг, нэр данс зөрүүтэй буцсан гүйлгээгээр 15,131.5 мянган төгрөг, үлдэх 105.0 мянган төгрөгийг төвлөрүүлж оны эцэст харилцах дансан үлдэгдэлгүй байна.

            Бөхөнгийн санхүүжилтэнд ирсэн 4,630.3 мянган төгрөг ирснээс шатахуунд 3,255.8 мянган төгрөг, хоол, материалд 738,5 мянган төгрөгийг зарцуулжээ.

            Бог малын мялзангийн санхүүжилтийн 19,803.3 мянган төгрөгөөс хоол хүнсэнд 4,235.7 мянган төгрөг, шатахуунд  2,856.4 мянган төгрөг, материалд 3,570.8 мянган төгрөг, завь худалдан авахад 5,000.0 мянган төгрөг олгож /нягтлан бодох бүртгэлд авлагаар бүртгэсэн/, үлдэх 4,140.4 мянган төгрөгийг ЗДТГ-ын шатахуун, машины сэлбэгт зарцуулжээ.

Сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны нэмэлт дансаар:  мялзангийн авлагын 5,000.0 мянган төгрөг, алтны нөхөн сэргээлтийн барьцаа 15,000.0 мянган төгрөг, хагас жилийн мал тооллогын тоологчийн зардалд 412.4 мянган төгрөг, ЭМТ-ийн халаалтын тогооны санхүүжилт Хөшөөт хөгжил сангаас 9,000.0 мянган төгрөг, Аймгийн Засаг даргын нөөц сангаас өвөлжилтийн бэлтгэлд 2,000.0 мянган төгрөг, Ховд гэр бүл, ХЗХГазраас хүчирхийллийн хохирогчдын хамгаалах үйлчилгээнд дэмжлэг 1,000. 0 мянган төгрөг, Хөшөөт хөгжил сангаас олон үндэстний өв соёл хөтөлбөрт 1,000.0 мянган төгрөг, тендэрийн баримт бичгийн үнэ 200.0 мянган төгрөг, Аймгийн А/18, А/102 тоот захирамжуудаар 1,500.0 мянган төгрөг, Эрдэнийн эх хувь ХХК-аас 100.0 мянган төгрөг, Алтайн их ус ХХК-аас ус ашигласны төлбөрт 124.3 мянган төгрөг, ТУНГОЛД-оос хогны мөнгө 150.0 мянган төгрөг, Чандмань минералс ХХК-аас байгаль хамгаалахад 650.0 мянган төгрөг нийт 36,126.7 мянган төгрөгийн орлого орж, нөхөн сэргээлтийг хийлгэж барьцааны 15,000.0 мянган төгрөгийг буцаан олгосон, бог малын мялзан өвчин гарахад ажилласан хүмүүсийн томилолтын зардалд 5,000.0 мянган төгрөг олгосон, шатахуунд 3,000.0 мянган төгрөг, тоологчийн зардалд 412.4 мянган төгрөг, бичиг хэргийн зардалд 1,200.0 мянган төгрөг, тэжээлийн үнэнд 2,000.0 мянган төгрөг бүгд 35,612.4 мянган төгрөгийн гүйлгээ хийгджээ.

Дөргөн сумын Аргалант багийн нутагт Хөх эргийн аараг гэдэг газар 3.5 га-д 2017 оны 9 сарын 01-нээс 2018 оны 9 сарын 01-ны хооронд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээр 2017 оны 9 сарын 01-ны өдрийн 01 тоот нөхөн сэргээлт хийх ажлын гэрээг захиалагч талаас Сумын Засаг дарга, Хар ус нуурын байгалийн цогцолборт ТХГНЗ-ны дарга, гүйцэтгэгч БЛЮ ГОУЛД ХХК-ны төслийн удирдагч, төслийн менежер, хяналт тавин ажиллах байгууллага МХГ, БОАЖГ-ийн дарга нарын гурвалсан гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу гүйцэтгэгч компани нь 2018 оны 3 сарын 1-нээс 5 сарын 21-ны хооронд 3.5 га газарт техникийн нөхөн сэргээлт хийж, Сумын Засаг даргын 2018 оны 06 сарын 12-ны өдрийн А/53 тоот захирамжаар байгуулсан нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авах ажлын хэсгийнхэнд хүлээлгэн өгсөн байна.

ИТХ-ын төсвийн зарцуулалтын талаар:

2016 онд төсвөөс 36,474.7 мянган төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж гүйцэтгэлээр 36,195.5 мянган төгрөгийн зардал гаргаж  279.2 мянган төгрөгөөр хэмнэн үйл ажиллагаа явуулжээ.

Гарсан зардлаас: цалингийн зардалд 28,576.9 мянган төгрөг, НДШ-д 3,144.7 мянган төгрөг, бичиг хэргийн зардалд 256.5 мянган төгрөг, тээвэр шатахууны зардалд 2,779.6 мянган төгрөг, шуудан холбооны зардалд  336.0 мянган төгрөг, томилолтонд 440.5 мянган төгрөг, хичээл үйлвдэрлэлийн дадлага хийх зардалд 523.2 мянган төгрөг, бусад урсгал шилжүүлэгт 138.0 мянган төгрөг тус тус зарцуулжээ.

2017 онд төсвөөс 41,785.8 мянган төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж гүйцэтгэлээр 41,785.8  мянган төгрөгийн зардал гаргаж  үйл ажиллагаа явуулжээ.

Гарсан зардлаас: цалингийн зардалд 27,342.1 мянган төгрөг, НДШ-д 3,112.6 мянган төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд  мянган төгрөг, бичиг хэргийн зардалд  220.0 мянган төгрөг, тээвэр шатахууны зардалд 1,504.9  мянган төгрөг, шуудан холбооны зардалд  243.8 мянган төгрөг, томилолтонд  440.7 мянган төгрөг, урсгал засварт 3,000.0 мянган төгрөг, бусдаар гүйцэтгүүлэх бараа үйлчилгээний зардалд 711.6 мянган төгрөг, бусад бараа үйлчилгээний  зардалд 1,530.0  мянган төгрөг, аудит баталгаажуулах зэрэглэл тогтоох 80.0 мянган төгрөг, тэтгэмж урамшуулалд 2,600.0 мянган төгрөг, хөрөнгийн зардалд 1,000.0 мянган төгрөг тус тус зарцуулжээ.

Авлага 2017 оны эхэнд үлдэгдэлгүй байсан  ба оны эцэст 157.2 мянган төгрөг,  харин өглөг оны эцэст 375,2 мянган  төгрөг болж  өглөг  авлага  нэмэгджээ.

2018 онд төсвөөс 39,271.0 мянган төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж гүйцэтгэлээр 39,244.8 мянган төгрөгийн зардал гаргаж  26,1 мянган төгрөг төсөвт төвлөрүүлж  үйл ажиллагаа явуулжээ.

Гарсан зардлаас: цалингийн зардалд 29,426.3  мянган төгрөг, НДШ-д 3,580.7 мянган төгрөг, бичиг хэргийн зардалд 276.1 мянган төгрөг, тээвэр шатахууны зардалд 1,839.3 мянган төгрөг, шуудан холбооны зардалд 389.3 мянган төгрөг, томилолтонд 541.9 мянган төгрөг, бусдаар гүйцэтгүүлэх бараа үйлчилгээний зардалд 207,0 мянган төгрөг, бусад бараа үйлчилгээний зардалд 2,664.1 тэтгэмж урамшуулалд 320.0 мянган төгрөг тус тус зарцуулжээ.

Авлага 2017 оны эхэнд 157.2 мянган төгрөг байсныг бүрэн барагдуулж, харин өглөг оны эхэнд 375.2 мянган төгрөг байснаа оны эцэст 549.3 мянган төгрөг болж, 174.2 мянган  төгрөгөөр нэмэгджээ.

 Эрүүл мэндийн төвийн төсвийн зарлага санхүүжилтийн талаар:

Тус байгууллага нь 2016 онд төсвөөс 385,731.0 мянган төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж гүйцэтгэлээр 387,503.6 мянган төгрөгийн зардал гаргаж батлагдсан төсвийн нийт дүнгээр нь 1,772.6 мянган төгрөгөөр хэтрүүлж үйл ажиллагаа явуулжээ.

Гарсан зардлаас: цалингийн зардалд 204,110.6 мянган төгрөг, НДШ-д 22,476.0 мянган төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 12,025.7 мянган төгрөг, бичиг хэргийн зардалд  1,580.4 мянган төгрөг, тээвэр шатахууны зардалд 14,007.5 мянган төгрөг, шуудан холбооны зардалд  3,377.4 мянган төгрөг, томилолтонд 4,733.2 мянган төгрөг, эд хогшил зөөлөн эдлэлд 306.0 мянган төгрөг, урсгал засварт 2,180.9 мянган төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээнд 22,383.6 мянган төгрөг, бараа үйлчилгээний бусад зардалд 4,800.0 мянган төгрөг, бусад урсгал шилжүүлэг 4,567.6 мянган төгрөг, хөрөнгийн зардалд 90,954.6 мянган төгрөг тус тус зарцуулжээ.

Авлага 2016 оны эхэнд тооцоогүй байснаа тайлант хугацааны эцэст 550.0 мянган төгрөг болж, харин өр төлбөргүй ажилласан байна.

2017 онд төсвөөс 271,603.7 мянган төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж гүйцэтгэлээр 271,603.7 мянган төгрөгийн зардал гаргаж үйл ажиллагаа явуулжээ.

Гарсан зардлаас: цалингийн зардалд 170,188.5 мянган төгрөг, НДШ-д 18,720.7 мянган төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 12,146.2  мянган төгрөг, бичиг хэргийн зардалд  614,9 мянган төгрөг, тээвэр шатахууны зардалд 12,780.0 мянган төгрөг, шуудан холбооны зардалд  712,8  мянган төгрөг, хог хаягдал ариутгалд 1,410.0 мянган төгрөг, томилолтонд 926.4 мянган төгрөг, урсгал засварт 1,013.4 мянган төгрөг, эмийн зардалд 12,450.0 мянган төгрөг, зөөлөн эдлэл багаж хэрэгсэлд 2,010.0  мянган төгрөг, хоолонд 5700.0 мянган төгрөг, бусдаар гүйцэтгүүлэх бараа үйлчилгээний зардалд  12,705.2 мянган төгрөг, бусад бараа үйлчилгээний  зардалд 12,725.6 мянган төгрөг, нэг удаагийн  тэтгэмж урамшуулал 6,000.0 мянган төгрөг, хөдөлмөр  хамгааллын хэрэгсэлд 1,500.0 мянган төгрөг тус тус зарцуулжээ.

Авлага 2017 онд авлага 550.0 мянган төгрөг байсан бол тайлант хугацааны эцэст 700.0 мянган төгрөг болж,  авлага 150.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн  харин өглөг оны эхэнд байхгүй байсан бол тайлант  онд 785.4 мянган  төгрөгийн  өр үүссэн  байна.

2018 онд төсвөөс 278,962.2 мянган төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж гүйцэтгэлээр 278,751,6 мянган төгрөгийн зардал гаргаж, 210.6 мянган төгрөгөөр хэмнэн үйл ажиллагаа явуулжээ.

Гарсан зардлаас: Цалингийн зардалд 175,545.6 мянган төгрөг, НДШ-д 21,065.5 мянган төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 13,146.2 мянган төгрөг, бичиг хэргийн зардалд  614.9 мянган төгрөг, тээвэр шатахууны зардалд 12,780.0 мянган төгрөг, шуудан холбооны зардалд  712.8 мянган төгрөг, хог хаягдал ариутгалд 1,410.0 мянган төгрөг, томилолтонд 926.4 мянган төгрөг, урсгал засварт 1,013.4 мянган төгрөг, эмэнд 14,450.0 мянган төгрөг, зөөлөн эдлэл багаж хэрэгсэлд 3,510.0 мянган төгрөг, хоолонд 5700.0 мянган төгрөг, бусдаар гүйцэтгүүлэх бараа үйлчилгээний зардалд  10,445.6 мянган төгрөг, бусад бараа үйлчилгээний  зардалд 17,431.2 мянган төгрөг тус тус зарцуулжээ.

Авлага 2018 онд авлага 700.0 мянган төгрөг байсан бол тайлант хугацааны эцэст 700.0 мянган төгрөг болж өөрчлөгдөөгүй, харин өглөг оны эхэнд 785.4 мянган төгрөг байсныг тайлант хугацаанд барагдуулж өр төлбөр үүсгэлгүй ажиллажээ.

Ерөнхий боловсролын сургуулийн төсвийн зарлага санхүүжилтийн талаар:

Тус сургууль нь 2016 онд улсын төсвөөс 761,294.8 мянган төгрөг, өөрийн орлогоор 390.0 мянган төгрөг бүгд 761,684.8 мянган төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж гүйцэтгэлээр санхүүжилтээр 761,294.8 мянган төгрөг өөрийн орлогоор 390.0 мянган төгрөг олж, бүгд 761,684.8 мянган төгрөгийн зардал гаргаж үйл ажиллагаа явуулжээ.

Гарсан зардлаас: цалингийн зардалд 531,229.7 мянган төгрөг, НДШ-д 59,867.7 мянган төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 30,241.9 мянган төгрөг, хоолонд 59,149.6 мянган төгрөг, бичиг хэргийн зардалд 751.6 мянган төгрөг, тээвэр шатахууны зардалд 1,381.5 мянган төгрөг, шуудан холбооны зардалд  543.0 мянган төгрөг, томилолтонд 265.0 мянган төгрөг, хичээл сургалт үйлдвэрлэлд 4,910.5 мянган төгрөг, эд хогшил зөөлөн эдлэлд 1,536.1 мянган төгрөг, урсгал засварт 980.1 мянган төгрөг, үдийн цайнд 25,560.6 мянган төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээнд 706.3 мянган төгрөг, тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжид 10,951.2 мянган төгрөг, хөдөө орон нутгийн тэтгэмжид 6,474.0 мянган төгрөг, шагнал урамшуулалд 1,889.2 мянган төгрөг, аудитын баталгаажуулалтанд 392.0 мянган төгрөг, эмийн зардалд 303.8 мянган төгрөг тус тус зарцуулжээ.

2016 онд авлага оны эхэнд 3,007.9 мянган төгрөг байсан бол тайлант хугацаанд авлага барагдаагүй харин өглөг оны эхэнд 23,520.2 мянган  төгрөг байсан бол тайлант хугацаанд авлага 3,205.4 мянган төгрөг, өглөг 4,626.4 мянган төгрөг болж өссөн байна.

2017 онд улсын төсвөөс 779,705.0 мянган төгрөг, өөрийн орлогоор 300.0 мянган төгрөг бүгд 780,097.0 мянган төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж гүйцэтгэлээр санхүүжилтээр 779,705.0 мянган төгрөг өөрийн орлогоор 873.9 мянган төгрөг олж, бүгд 781,449.3 мянган төгрөгийн зардал гаргаж үйл ажиллагаа явуулжээ.

Цалингийн зардалд 519,667.3 мянган төгрөг, НДШ-д 57,163.5 мянган төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 48,200.9 мянган төгрөг, хоолонд 57,658.2 мянган төгрөг, БҮТЭЗ-д 1,196.3 мянган төгрөг, бичиг хэргийн зардалд 461.9 мянган төгрөг, тээвэр шатахууны зардалд 1,200.0 мянган төгрөг, шуудан холбооны зардалд 655.2 мянган төгрөг, томилолтонд 324.1 мянган төгрөг, хичээл сургалт үйлдвэрлэлд 8,356.7 мянган төгрөг, урсгал засварт 1,307.4 мянган төгрөг, бараа үйлчилгээ бусад 473.3 мянган төгрөг, үдийн цайнд 22,768.0 мянган төгрөг, тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжид 2,814.6 мянган төгрөг, хөдөө орон нутгийн тэтгэмжид 37,254.9 мянган төгрөг, нэг удаагийн тэтгэмжид 19,700.0 мянган төгрөг аудитын баталгаажуулалтанд 392.0 мянган төгрөг, эмийн зардалд 291.5 мянган төгрөг тус тус зарцуулжээ.

2017 онд авлага оны эхэнд 3,205.4 мянган төгрөг байсан бол тайлант хугацаанд авлага барагдаагүй харин өглөг оны эхэнд 4,626.4 мянган төгрөг байсан бол тайлант хугацаанд авлага 3,205.4 мянган төгрөг, өглөг бүрэн барагдуулсан байна.

2018 онд улсын төсвөөс 811,068.1 мянган төгрөг, өөрийн орлогоор 300.0 мянган төгрөг бүгд 811,368.1 мянган төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж гүйцэтгэлээр санхүүжилтээр 811,068.1 мянган төгрөг, өөрийн орлогоор 300.0 мянган төгрөг бүгд 811,368.1 төгрөгийн зардал гаргаж үйл ажиллагаа явуулжээ.

Цалингийн зардалд 532,155.2 мянган төгрөг, НДШ-д 64,155.4 мянган төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 45,836.2 мянган төгрөг, хоолонд 52,990.0 мянган төгрөг, БҮТЭЗ-д 862.6 мянган төгрөг, бичиг хэргийн зардалд 482.0 мянган төгрөг, тээвэр шатахууны зардалд 4,475.8 мянган төгрөг, шуудан холбооны зардалд  598.4 мянган төгрөг, томилолтонд 424.5 мянган төгрөг, хичээл сургалт үйлдвэрлэлд 4,704.8 мянган төгрөг, урсгал засварт 2,058.4 мянган төгрөг, бараа үйлчилгээ бусад 922.9 мянган төгрөг, үдийн цайнд 26,619.1 мянган төгрөг, тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжид 19,059.1 мянган төгрөг, хөдөө орон нутгийн тэтгэмжид 52,918.7 мянган төгрөг, аудитын баталгаажуулалтанд 392.0 мянган төгрөг, эмийн зардалд 313.6 мянган төгрөг тус тус зарцуулжээ.

2018 онд авлага оны эхэнд 3,205.4 мянган төгрөг, өглөг байхгүй байсан бол тайлант хугацаанд авлага 3,218.5 мянган төгрөг, өглөг 361.9 мянган төгрөг болж өссөн байна.

 Цэцэрлэгийн төсвийн зарлага санхүүжилтийн талаар:

2016 онд улсын төсвөөс 304,574.8 мянган төгрөг бүгд 304,574.8 мянган төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж гүйцэтгэлээр санхүүжилтээр 304,574.8 мянган төгрөг бүгд 304,574.8 мянган төгрөгийн зардал гаргаж үйл ажиллагаа явуулжээ.

Цалингийн зардалд 197,049.9 мянган төгрөг, НДШ-д 21,675.9 мянган төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 16,284.2 мянган төгрөг, бичиг хэргийн зардалд 163.8 мянган төгрөг, тээвэр шатахууны зардалд 519.0 мянган төгрөг, шуудан холбооны зардалд 129.2 мянган төгрөг, ном хэвлэл зардал 82.6 мянган төгрөг, томилолтонд 138.4 мянган төгрөг, эд хогшил зөөлөн эдлэлд 282.1 мянган төгрөг, урсгал засварт 282.1 мянган төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээнд мэдээлэл суртчилгаа 769.8 мянган төгрөг, бараа үйлчилгээний бусад зардалд 1,019.3 мянган төгрөг, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдад төрөөс үзүүлэх дэмжлэг 7,534.0 мянган төгрөг тус тус зарцуулжээ.

2016 онд өглөг, авлага үүсгэлгүй ажилласан байна.

2017 онд улсын төсвөөс 302,149.4 мянган төгрөг, бүгд 302,149.4 мянган төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж гүйцэтгэлээр санхүүжилтээр 302,149.4 мянган төгрөг бүгд 302,149.4 төгрөгийн зардал гаргаж батлагдсан төсвийг зарцуулжээ.

Цалингийн зардалд 191,352.2 мянган төгрөг, НДШ-д 21,048.8 мянган төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 17,085.6 мянган төгрөг, бичиг хэргийн зардалд  156.2 мянган төгрөг, тээвэр шатахууны зардалд 1,159.0 мянган төгрөг, шуудан холбооны зардалд 126.9 мянган төгрөг, томилолтонд 161.1 мянган төгрөг, БҮТЭЗ-эд хогшил зөөлөн эдлэлд 268.5 мянган төгрөг, хоолны зардал 51,890.3 мянган төгрөг, хичээл үйлдвэрлэлийн зардалд 1,207.4 мянган төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээнд 434.5 мянган төгрөг, бараа үйлчилгээний бусад зардалд 1,410.3 мянган төгрөг, хөдөө орон нутгийн тэтгэмж урамшуулал 6,448.4 мянган төгрөг, нэг удаагийн тэтгэмж 7,800.0 мянган төгрөг тус тус зарцуулжээ.

Авлага 2017 онд авлага, өр төлбөргүй ажиллажээ.

            2018 онд улсын төсвөөс 310,811.4 мянган төгрөг, бүгд 310,811.4 мянган төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж гүйцэтгэлээр санхүүжилтээр 310,811.4 мянган төгрөг бүгд 310,811.4 төгрөгийн зардал гаргаж батлагдсан төсвийг зарцуулжээ.

Цалингийн зардалд 203,837.1 мянган төгрөг, НДШ-д 24,720.7 мянган төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 16,675.9 мянган төгрөг, бичиг хэргийн зардалд  182.3 мянган төгрөг, тээвэр шатахууны зардалд 1,819.0 мянган төгрөг, шуудан холбооны зардалд 70.3 мянган төгрөг, томилолтонд 142.4 мянган төгрөг, БҮТЭЗ-эд хогшил зөөлөн эдлэлд 245.6 мянган төгрөг, хоолны зардал 47,313.1 мянган төгрөг, хичээл үйлдвэрлэлийн зардалд 2,369.7 мянган төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээнд 205.1 мянган төгрөг, бараа үйлчилгээний бусад зардалд 3,722.8 мянган төгрөг, хөдөө орон нутгийн тэтгэмж урамшуулал 10,789.8 мянган төгрөг тус тус зарцуулжээ.

Авлага 2018 онд авлага 270.0 мянган төгрөг, өглөг 582.0 мянган төгрөг үүсгэн ажилласан байна.

Сумын хэмжээний төсөвт байгууллагуудад хийсэн шалгалтаар нийт сумын хэмжээнд 94 хүнтэй холбоотой 39,330.6 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, 15,833.9 мянган төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар, 9,498.2 мянган төгрөгийн хөрөнгийг данс бүртгэлд орлого авахуулахаар, 345.0 мянган төгрөгийн цалин хөлс, тэтгэмж  буцаан олгохоор шийдвэрлэж, улсын байцаагчийн 25 акт, 6 албан шаардлага тус тус бичлээ.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *