1. Нийгмийн даатгалын хэлтэсийн сангуудын үйл ажиллагаа.

Хяналт шалгалтыг санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч  Ц.Цэцэнхараацай, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Болормаа, П.Мягмартүвшин нар 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 28-ны хооронд хийж гүйцэтгэлээ.

Шалгагдах хугацааны хөрөнгийн эрх захирагчийн нэгдүгээр гарын үсгийг хэлтсийн дарга Н.Батчулуун, хоёрдугаар гарын үсгийг ахлах нягтлан бодогч Б.Энхжаргал нар гарын үсэг зурж хөрөнгийг захиран зарцуулж иржээ.

Ажилгүйдлийн даатгалын санд шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрлээ.

Ажилгүйдлийн тэтгэмж авч байсан иргэн ажилд ороход хоногийн тооцоо бүрэн хийгээгүй, иргэний үнэмлэхийн хугацаа дууссан болон хүчингүй иргэний үнэмлэхийн хуулбар хавсаргасан, хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байхад тэтгэмж олгох эрх үүсгэн олгосон, ажлаас чөлөөлөгдснөөс хойш 14 хоногийн дотор ажил хайгчаар бүртгүүлэх байтал 20 хоногийн дараа бүртгүүлсэн иргэнд тэтгэмж олгосон, тэтгэмж олгох дундаж цалин буруу тодорхойлж илүү тэтгэмж олгож байгаа, шүүхийн шийдвэрээр дахин ажилдаа орсон иргэний тэтгэмжийг буцаан төлүүлээгүй зэрэг зөрчилд 15 иргэнтэй холбоотой 3907.7 мянган төгрөгийн тэтгэмжийг буцаан сангийн дансанд төлүүлэх улсын ахлах байцаагчийн 35/03/06 тоот, зарим иргэний ажилгүйдлын тэтгэмжийг дутуу олгосон 12 хүнтэй холбоотой 1539.4 мянган төгрөгийн нөхөн олгуулахаар улсын ахлах байцаагчийн 35/03/07 тоот  актыг тус тус бичлээ.

Тэтгэмж олгуулахаар банкинд илгээсэн 10 удаагийн жагсаалтанд тэтгэмж авах 12 иргэний нэр буруу бичсэн, 1 иргэний хувийн хэргийн тэтгэмж олгож эхлэх болон дуусах огноог 2018 оныг 2017 он гэж бичсэн, ажилгүйдлын тэтгэмж олгох хувийн хэрэгт иргэний үнэмлэхийн  хугацаа дууссан 1, хүчингүй 2, хуулбар хавсаргаагүй 2 иргэн байсан, УБ хотын харьяат иргэний шилжилт хөдөлгөөнийг хавсаргаагүй 1, шилжүүлэг хийгдээгүй байхад материалыг хүлээн авч тэтгэмж олгож эхэлсэн 1, Ц.Туул гэдэг иргэний тэтгэмжийг П.Даваацэрэн гэсэн нэрээр олгож ирсэн зэрэг зөрчилд цаашид давтан гаргахгүй байх талаар зөвөлгөө өгч ажиллаа.

М.Гантулга гэдэг иргэний ажлаас чөлөөлөгдсөн тушаал хувийн хэрэг болон НДД-ын бичилтүүд хугацааны хувьд зөрүүтэй байсан тул Нийгмийн даатгалын хэлсийн холбогдох ажил хариуцсан ажилтнууд дахин нягтлаж, хариуг актын биелэлттэй хамтатган ирүүлэхийг зөвлөсөн.

ПИ74040510 регистертэй Д.Батдорж, ПЭ89042537 регистертэй Л.Дамбарэнцэн, ПЮ88032768 регистертэй Д.Түмэнзаяа  нарын ажилгүйдлын тэтгэмжийн хувийн хэрэг байхгүйгээс шалгалтанд хамрагдаагүй болно.

Шалгалтын хугацаанд 16 иргэнтэй холбоотой ажилд орсон тушаал, шилжилт хөдөлгөөний бүртгэл зэрэг баримтуудыг авахуулан хувийн хэрэгт хийлгэж, зөрчлийг газар дээр нь арилгаж ажиллаа. Хүснэгт 02-т дэлгэрэнгүй харуулав.

Тэтгэвэр тэтгэмжийн санд хийсэн шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрлээ. Үүнд:

Жаргалант сумын  иргэдийн жирэмсэн амаржсаны тэтгэмжийг тооцохдоо хоногийг дутуу тооцон олгосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн  19 2  дүгээр зүйлийн 3 дахь заалтыг

Номин тав трейд ХХК жирэмсэн амаржсны тэтгэмжтэй пи93122107 Д.Гантуяагийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байгааг дотоодын хяналт шалгалтаар шийдвэрлэх.

Үнэт цаасны тооцоог ялангуяа жирэмсэн амаржсан, ХЧТА-ны тэтгэмжийн хуудас олгодог БОЭТөв болон хувийн хэвшлийн эмнэлгүүд нь даатгуулагчийн эмнэлгийн хуудасны тайланг нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлдэггүй, нийгмийн даатгалын хэлтэс ч тайланг авдаггүй, эдгээр эмнэлгүүдэд бэлэн болон бэлэн бусаар хүлээлгэн өгөхдөө бүртгэл хөтөлдөггүй нь ХАХНХСайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн А/30 дугаар тушаалаар баталсан “Иргэн/даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журмын 5.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

Авсан арга хэмжээ, мэргэжлийн болон хуулийн зөвлөгөө өгсөн байдал

2018 оны сангуудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 114 хүнтэй холбоотой 41,690.8 мянган төгрөгийн зөрчил төлбөр илэрч, 35.687.2 мянган төгрөгийн зөрчилд зөвөлгөө өгч, илүү олгосон тэтгэмжийн 3,907.7 мянган төгрөгиг Нийгмийн даатгалын сангийн дансанд төлүүлэхээр, дутуу олгосон тэтгэмжийг 2,095.9 мянган төгрөгийг Сангийн данснаас нэг удаа нөхөн олгуулахаар тус тус шийдвэрлэж, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 35/03/01, 35/03/02, 35/05/06 тоот актуудыг үйлдлээ.

Шалгалтын явцад сангууд хариуцсан ажилтан болон хяналтын тасгийн дарга, ахлах нябо, хэлтсийн дарга нарт зөрчигдсөн хууль тогтоомж, журам дүрмийн талаар танилцуулж зөвөлгөө өгч ажиллаа.

Найм. Дүгнэлт

2018 онд НДШ, СДД, ЭМД гэсэн төрөл бүрт орлогын төлөвлөгөөг 104,5-116,4%-аар биелүүлж, нийт дүнгээрээ 1,008.7 сая төгрөг буюу 5,4%-аар давуулан биелүүлжээ.

Тус хэлтсийн сангуудад НДЕГ, МХГ, СХХА-аас хийсэн шалгалтаар нилээд хэмжээний төлбөр зөрчлүүд илэрсэн байхад түүнийг бүрэн барагдуулаагүй, холбогдох ажил хариуцсан ажилтнуудад хариуцлагын арга хэмжээ аваагүй байна.

Дээрхи байгууллагуудаас хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлүүд дахин давтагдан гарч байна.

2. Халамжийн сангийн үйл ажиллагаа.

Санхүүгийн хяналт аудитын албанысанхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Цэнд-аюуш, улсын байцаагч Ц.Бадрал нар 2019 оны 01дүгээр сарын 20-ноос 3 дугаар сарын 10-ны хооронд шалгалт хийлээ.

Нийгмийн халамжийн сангийн 2017-2018 оны санхүүгийн үйл ажиллагааны шалгагдах хугацааны 1-р гарын үсгийг Л.Билэгдэмбэрэл хоёрдугаар гарын үсгийг Н.Ариунтуяа нар зурж хөрөнгө мөнгийг захиран зарцуулж, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж ирсэн байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалын талаар

  1. Сумдын мэргэжилтнүүдийн жилийн эцсийн ажил дүгнэх, сургалтын хоолны зардал, томилолтын зардлын 1,008,000 төгрөг, ахмадын байгууллагын ойн хандивын үйл ажиллагаанд 200,000 төгрөг, байгууллагын нийт ажилчдын 2 удаагийн 57 ширхэг хорны үнэ болох 3,500,000 мянган төгрөг, нийт 4,708,000 мянган төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3. дахь заалтыг
  2. Жаргалант сумын нийт давхардсан тоогоор 1282 өрхийн хувийн хэргийг тулган үзэхэд 70 өрх нь хувийн хэргийн баримтын бүрдэл дутуу, өөр аймаг сумын үнэмлэхтэй, шилжүүлэгийн хуудасгүй, тухайн иргэнээр баталгаажуулж гарын үсэг зуруулаагүй хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагдаж байгаа 63,908,000 төгрөгийн зөрчил нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2013 оны А/18 дугаар тушаалаар баталсан “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ын  2.6 дахь заалтыг
  3. Ахмадын амралтын газрын “Эвт урлал” ХХК-д үндсэн баримт болох ирцийн бүртгэл, эмчийн журнал, амрагчдын талонаас нэр бүхий 5 иргэний 300,000 төгрөгийг илүү тооцон шилжүүлсэн нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтыг
  4. Ахмадын амралтын газрын “Эвт урлал” ХХК-д үндсэн баримт болох ирцийн бүртгэл, эмчийн журналаас илүү тооцон 9,000,000 төгрөгийн санхүүжүүлтийг илүү тооцон шилжүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтыг, /2017-2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байцаагчийн актаар төлүүлсэн/
  5. Ахмадын амралтын газар болох “Эвт урлал”амралтын газар нь 2017 оны болон 2018 оны эхний 6 сарын байдлаар гаргасан зөрчлийг арилгаагүй 2018 оны 6-12 сард мөн анхан шатны баримт дутуу бүрдэл болоогүй баримтаар гүйлгээ хийсэн, амрагчдын ор хоног анхан шатны баримтаас зөрүүтэй, амрагчдаар гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй зэрэг зөрчил байгаагийн зэрэгцээ дээрх шалтгааны улмаас 11-12 сарын санхүүжилтийг өглөг үүсгэн олгоогүй байна.
  6. “Мянган угалзат” ОНӨАТУҮГ-ын харьяа “Нэвт”амралтын газарт 1,600,000төгрөгөөр илүү санхүүжүүлсэн нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтыг,/ 2017-2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байцаагчийн актаар төлүүлсэн/
  7. 2018 оны байнгын асаргааны үзлэгээр аймгийн төвийн 12 багт ажиллах ажлын хэсэг тус бүрт олгосон 698,400 төгрөгийн шатахууны тооцооноос Жаргалан, Алагтолгой багуудын 60 литр шатахууны 116,400 төгрөгийн тооцооны хуудас ирүүлээгүй, зориулалт бусаар зарцуулсан нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг,/2017-2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байцаагчийн актаар төлүүлсэн/
  8. 2018 оны 10 дугаар сараас хойш сүүлийн 4 сар мөнгөө аваагүй шилжсэн 4-н иргэний 1168,0 мянган төгрөгийг зогсоон нэгдсэн санд төвлөрүүлээгүй ньНийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2013 оны А/18 дугаар тушаалаар баталсан “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ын  2.6 дахь заалт, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын  2014 оны А/32 дугаар тушаалаар баталсан “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ын  5.2.3 дахь заалтыг,
  9. Цагаан сар науризын баярт хүндэтгэл үзүүлэхэд нийт тендер зарлан 49,900.0 мянган төгрөг зарцуулсан ба 2018 оны 5 дугаар сард Кондитер Улаанбаатар ХХК-д дахин цайны үнэ 2,365,025 төгрөг, Ховд аймгийн Гүртбогд ХХК-д сүү, ёотонгийн үнэ 1,493,400 төгрөг нийт 3,858,425 төгрөгийг тендергүй нэмэлтээр санхүүжүүлсэн, Кондитер Улаанбаатар ХХК-ны сүүнээс 3 авдар сүү буюу 85,500 төгрөгийн сүү хагарч ирсэн, зарим нэгахмадаар санхүүгийн баримтанд гарын үсэг зуруулаагүй,ахмадын тоо анхан шатны баримтаас зөрүүтэй, аймгийн хэмжээний харъяалалгүй ахмад настанд олгох байтал хууль эрх зүйн үндэслэлгүй дурын ахмад настанд бэлэг өгсөн нь Халамжийн тухай хуулийн 6 дугаар  зүйлийн 6.3 дахь заалт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалтуудыг,
  10. Ахмадын зориулалттай рашаан, сувиллын газарт сувилуулсан ахмадуудын хөнгөлөлтийг олгохдоо сувилалд илгээх бичиг гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй, зарим бичигт төрийн бус байгууллагын тамга тэмдэг дарсан байгаа нь  нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалтуудыг,
  11. Сумдын хүнсний эрхийн бичиг олгосон, өрхийн гишүүдийн тоо зөрүүтэй буруу тайлагнасан нь Монгол улсын хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7.1 дэх заалтыг,
  12. Жаргалант сумын Рашаант багийн иргэн Д.Дамдинсүрэнд /УЕ64082510/ Рашаан сувилалд сувилуулсны замын зардалд 2017, 2018 онуудад давхардуулан 282,300 төгрөг олгосон нь Хөгжлийн бэрхшээтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.7.в заалтыг,
  13. Жаргалант сумын Баатархайрхан багийн иргэн П.Жавзан нь /ПН56060106/ 2018 оны 5-р сард Улаанбаатар хотод эмнэлэгт эмчлүүлж, Оргил рашаан сувилалд сувилуулж ирсэн байхад 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 305,300 төгрөг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 305,300 төгрөг 1 онгоцны тийзээр давхардуулан олгосон нь Ахмад настны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 197 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 6.4.1, 6.6.2 дахь заалтуудыг,
  14. 2018 оны 9 дүгээр сард ахмад настанд “Өдрийн үйлчилгээ” үзүүлэх тендерзарласан бөгөөд үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд Ахмад чөлөөт эмч нар ТББ, Мөнгөн морьт эмнэлэг, Очир сүлд хоршоо тус бүр 20,300,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн талаар бичжээ. Харин Ахмад чөлөөт эмч нар ТББ-ын албан бичигт 20,000,000 төгрөг, ирүүлсэн тендерийн баримт 19,980,000 төгрөгийн үнийн саналтай тендер ирүүлсэн байгаа нь үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай байна. Ахмад чөлөөт эмч нар ТББ-ийн ирүүлсэн 19,980,000 төгрөгийн тендерийг“Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан байхад 20,300,000 төгрөгөөр гэрээ байгуулан 20,298,000 төгрөг олгож 318,000 төгрөгөөр илүү санхүүжүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж байна.

Арав. Авсан арга хэмжээ

Шалгалтаар тус халамжийн сангийн санхүүгийн үйл ажиллагаанд 75,494,525 төгрөгийн зөрчил илэрсэний 2,459,100 төгрөгийг улсын байцаагчийн актаар төлүүлэхээр 73,035,425 төгрөгийг хугацаатай үүрэг өгч албан шаардлагаар арилгахаар шийдвэрлэв.

Шалгалтын хугацаанд ажилтан албан хаагчдаас гомдол,санал хүсэлт ирээгүй байна.

Арван нэг. Дүгнэлт, санал

Халамжийн эх сангийн үйл ажиллагааны санхүүгийн баримтын бүрдэл хэвийн хэмжээнд явагдаж тайлан балансыг хуулийн хугацаанд зөрчилгүй санал дүгнэлттэй тушааж хэвшсэн боловч ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлж санхүүжилт авсан,хүнсний эрхийн бичгийн хувийн хэрэг, дэлгүүрийн тайлан,  ахмадын хүндэтгэлийн үйл ажиллагааны анхан шатны баримтууд нь зөрчилтэй бүрдэл болоогүй баримтаар гүйлгээ хийгдэж, сангаас үйл ажиллагааны зардал төлсөн байна.

Шилэн данс нэгдсэн системд 2018 оны байдлаар 20 нэр төрлийн 149 мэдээллийг байршуулахаас 105 мэдээллийг хугацаанд нь, 42 мэдээллийг хугацаа хоцроож, 2 нэр төрлийн 2 мэдээг мэдээлээгүй байна.

Өмнөх шалгалтаар илэрч байсан зөрчил дутагдал дахин давтагдаж бүрэн арилаагүй байна.

3. Шим-Ус ОНӨААТҮГ-ын 2017 оны санхүүгийн үйл ажиллагаа.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Цэнд-Аюуш 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс ажлын 24 өдрийн хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Шалгагдах хугацааны хөрөнгийн эрх захирагчийн нэгдүгээр гарын үсгийг Д.Нямлхагва хоёрдугаар гарын үсгийн Ч.Даваадорж нар зурж хөрөнгө мөнгийг захиран  зарцуулж, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж ирсэн байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал

2017 оны жилийн эцэст авлага 228,268.3 мянган төгрөг,өглөг 212,517.0 мянган төгрөг 2018 оны жилийн эцсийн байдлаар авлага  193,346.6 мянган төгрөг, өглөг  397,738.5 мянган төгрөг байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.7, 25 дугаар зүйлийн 25.4 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8 дахь заалтуудыг зөрчиж ихээхэн хэмжээний өр үүсгэж төсвийг зохистой удирдаагүй байна.

            Оны эхэнд төрийн өмч болон холбогдох байгууллагаас бараа материал, хөрөнгө худалдан авах эрхийг аваагүй, өмч хамгаалах комиссын болон байцаагчийн акт дүгнэлтгүй, нээлттэй сонгон шалгаруулаагүй хөрөнгө болох 42,800.0  мянган төгрөгийг шууд худалдан авсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.4.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх  заалтуудыг зөрчиж байна.

            2017 оны 06-07 сард 26,549.0 мянган төгрөгийн, 09 сард 30,000.0 мянган төгрөгийн нийт 56,549.0 мянган төгрөгийн байгууллагын кассаас бэлнээр тус байгууллагын дарга байсан Д.Нямлхавга нь холбогдох албан тушаалтангүй явж материал нийлүүлсэн, байгууллагын хөрөнгөд бүртгэлээр тавих хяналт сул байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4, 16 дугаар зүйлийн 16.5.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэхь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэхь заалтыг зөрчиж байна.

            Шүүхийн шийдвэрээр удирдлагын буруутай шийдвэрээр ажлаас халагдсан ажилтанд 28,100.0 мянган төгрөгийн цалин олгосон, 2 өмгөөлөгчийн хөлсөнд 4,400.0 мянган төгрөгийн хөлс төлсөн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтыг зөрчиж байна.

Шинэ жил баяр ёслолын арга хэмжээ, харилцагч байгууллагын болон өөрийн байгууллагын шагнал урамшуулал, бусад арга хэмжээний үргүй зардалд нийт 13,841.4 мянган төгрөгийг зарцуулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.7 дахь заалт, Монгол Улсын Их хурлын 47-р тогтоолын 5 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, 25 дугаар зүйлийн 25.4 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

Шатахууны зардлыг жолооч нэг бүрээр тооцоо бодсон боловч замын хуудсанд жолооч нар явсан километр замыг хэт илүү тооцон бичдэг, шатахууныг дуудлагын бүртгэлтэй тулган олгоогүй, байгууллагын дарга, орлогч дарга нар үргүй зардал болгож төв дотор ланд машиныг өдөрт 50 километр буюу түүнээс клметр машин хэрэглэсэн, М-Ойл ХХК-д  зөвхөн шатахууны өр 2015-2016 оны өр 28,000.0 мянган төгрөг он дамжин төлөгдөж өнөөдрийн байдлаар 4,000.0 мянган төгрөгийн өртэй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.7 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалт, Дэд бүтцийн сайдын 2002 оны 19 тоот тушаал, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 5 сарын 11-ны 184 тоот тогтоолын 4.3, 7, 8, дахь заалтууд, Монгол Улсын Их хурлын 47-р тогтоолын 7 дахь заалт, Ховд аймгийн засаг даргын 2016 оны 10 сарын 24-ны 07 тоот албан даалгаврын 7 дахь заалтыг тус тус зөрчиж байна.

            Албан тушаалтнуудын гар утасны төлбөр болох нийт 1,080.0 мянган төгрөгийг олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дахь заалт, Монгол Улсын Их хурлын 47-р тогтоолын 2 дахь заалтыг зөрчиж байна.

            2017 онд Дулааны Бадамлах дөл ХХК-аас ус ашиглуулсаны төлбөр авч чадахгүй байгаагаас авах ёстой авлага 31,651.7 мянган төгрөг, Засаг даргын Тамгын газрын 25,853.5 мянган төгрөгийн орлого тус тус ороогүй,  цэвэр усны шугам сүлжээ муудсан, усан сангаас гарч байгаа усны алдагдал их байгаа, айл өрх, албан байгууллагын усны үнэнд өөрчлөлт ороогүй 2010 онд тогтоосон шийдвэрийн дагуу явж байгаа,  усны алдагдал 45 хувь, орлого төвлөрөлт 55 хувьтай байгаатай тус тус холбоотойгоор орлого дутуу бүрдсэн зөрчил байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8 дахь заалтыг зөрчиж байна.

Орон тоо бүтэц зохион байгуулалтыг 2 удаа санал хүргүүлж батлуулахаар уламжилсан гэх боловч Аймгийн ИТХ-аар 2016-2018  онуудад батлуулаагүй үйл ажиллагаа явуулсан,  Цалин хөлс тогтоомжийг 2016 оноос хойш нэмэлт өөрчлөлт оруулж нэмэх хасах талаар Төлөөлөн удирдах зөвлөл болон Аймгийн ИТХ-ын шийдвэр гаргуулаагүй нь Төсвийн тухай хуулийн 16  дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дахь заалтыг тус тус зөрчиж байна.

2016 оны санхүүгийн тайлан балансыг хугацаа хоцруулан тушаасны мөнгө болох 1,200.5 мянган төгрөгийг буруутай албан тушаалтанаас бус байгууллагын кассаас бэлнээр авч төлүүлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.12 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

            Зарим хувь хүн байгууллагаас принтерийн хорийг зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр худалдан авсан  нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн  2017 оны 1-12 саруудад гарсан жишиг үнийн мэдээг тус тус зөрчсөн байна.

Авсан арга хэмжээ

Шалгалтаар тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд нийт 174,900.900 төгрөгийн зөрчил илэрсэний 2,836.500 төгрөгийг улсын байцаагчийн актаар төлүүлэхээр 172,064.400 төгрөгийг хугацаатай үүрэг өгч албан шаардлагаар арилгахаар шийдвэрлэв.

Шалгалтын хугацаанд ажилтан албан хаагчдаас гомдол,санал хүсэлт ирээгүй байна.

Арван нэг. Дүгнэлт

Санхүүгийн хяналт тавих эрх бүхий албан тушаалтан кассаар их хэмжээний бэлэн мөнгө гаргаж бараа материал нийлүүлсэн. Анхан шатны бараа материалын баримтанд хүлээн авсан, өгсөн хүний гарын үсэг зуруулдаггүй кассаар ихээхэн хэмжээний мөнгө гаргаж байгаа нь анхан шатны баримт, бүртгэлээр тавих хяналт сул байна.

Өр барагдуулах, орлого нэмэгдүүлэх тал дээр хийсэн ажил хангалтгүй, төсвийн хүндрэлтэй байхад үргүй зардал гаргаж шинэ жил болон шатахууны зардалд  Монгол Улсын Их хурлын 47-р тогтоол зөрчиж ихээхэн зардал гарсан.

            2016-2017 онуудад тухайн байгууллага төсөв, орон тоо батлуулаагүй үйл ажиллагаа явуулсан байна.

            Шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй зөвхөн 10 сар, 12 сард 23-26 төрлийн мэдээллийг хугацаандаа оруулсан бусад саруудад хугацаа хоцруулан мэдээлсэн байна.

4. Жаргалант сумын 2-р сургууль.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт аудитын албаны дарга Б.Нармандах санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч  Д.Болормаа  2018 оны 09 дүгээр сарын 12-наас өдрөөс ажлын 16 өдрийн хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Шалгагдах хугацааны хөрөнгийн эрх захирагчийн нэгдүгээр гарын үсгийг 2016 оны 1-10 сард захирал Н.Сэрээнэндорж, 12 сараас 2017 Ц.Цэрэнлхам хоёрдугаар гарын үсгийг нягтлан бодогч И.Оюунжаргал нар зурж хөрөнгө мөнгийг захиран зарцуулж гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж ирсэн байна.

Шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрлээ. Үүнд:

1. Албан томилолтоор ажилласан ажилтан ажил үүргээ гүйцэтгэж ирээд ажлын 5 өдөрт багтаан гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг удирдах албан тушаалтандаа танилцуулах  томилолтын хуудсаа дүгнүүлээгүй, дуудсан бичиггүй бүрдэл болоогүй томилолтоор томилолт олгосон нь Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 12 дахь заалт аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/518 тоот захирамжийг тус тус зөрчиж байна.

2. 2017.04.24-ний Б/06, 2017.04.24-ний Б/07,2017.10.10-ны Б/15 тоот захирлын тушаалаар багш ажилчдад сахилгын болон сануулах арга хэмжээ авсан байхад 270.0 мянган төгрөгийн тэтгэмж олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6. дахь заалт,Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт Сангийн сайдын 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тушаалын 1-р хавсралтын 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.3 дахь заалтыг тус тус зөрчсөн.

            3. 2016.12.08-ны Б/53 тоот захирлын тушаалаар П.Ганпүрэв нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байхад 2 сарын тэтгэмж байгууллагын төсвөөс олгосон.

          4. 5 жилийн тэтгэмжийг тасралтгүй 60 сарын хугацаанд тооцон олгоогүй Боловсролын тухай хуулийн 43.1.7, Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолын 11 дүгээр зүйл зөрчсөн байна. “43.1.7.Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох” гэж заасныг

                 5. Эдийн засгийн ангилалаар 210102 цалингийн зардлаас урьдчилгаа олгосон боловч урьдчилгааг томилолт бараа  материал зэрэг хөрөнгөөр хаасан нь   цалингийн картанд суутгасан дүн байхгүй /Оюунжаргал 200,0 мянган төгрөг/,

                 6. 2016-2017 онуудад заалны түрээсийн орлогыг данс бүртгэлд тусгаагүй нярав орлого авч зарлага гаргаагүй шууд захирал захиран зарцуулсан нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2012 оны 238 дугаар тушаалын 4 дүгээр зүйлийн 4.9 дахь заалтыг  зөрчсөн зэрэг зөрчлүүд илэрлээ.

          7. Архив бичиг хэргийн хөтлөлт хангалтгүй, тушаал шийдвэр архивласан дугаар зөрүүтэй он сар өдрийг өмнө хойно оруулж дугаарласан 2016 оны тушаалд 2019 оны он сар бичээстэй захиргаа аж ахуйн заах аргын нэгдэлийн нэмэгдэл 5 хувийг хууль эрх зүйгүй байхад олгосон, архив бичиг хэргийн зэргийн нэмэгдэлийг 2016-2017 онуудад сунгалтгүй байхад тасралтгүй авсан цаашид ажлын үр дүнг дүгнэж бодитоор үр дүн мөнгөн урамшууллыг тооцож олгох

          8. Д.Баттогтох 2012.03.13-ны 15-р, 2017.10.30-ны А/62-р тэргүүлэх зэрэгтэй байхад сунгатлгүй тасарсан саруудад мэргэжлийн зэрэг  280,242 төгрөг илүү тооцож олгосон тул төлүүлэх

          9. Тус сургууль нь 2016-2017 онуудад дунджаар 995 сурагчидтай хичээллэсэн байхад сургалтын менежер 3 ажиллаж байгаа нь Шинжлэх ухаан боловсрол, Сангийн сайдын 1995 оны 227/199 тоот

          10. Тавилга эд хогшил бэлтгэн нийлүүлсэн Иргэдийн хурлын тогтоол шийдвэргүй.

11. 2016 онд 5,283.1 мянган төгрөгийн авлагатай, 10.1 мянган төгрөгийн өглөгтэй, 2017 онд авлага 1,258.8 мянган төгрөг өглөг 1.6 мянган төгрөг байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.