МӨСТ СУМЫН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН
2016-2018 ОНЫ САНХҮҮГИЙН Л АЖИЛЛАГААНД
ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Нэг: Шалгалтын зорилго

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Ховд аймгийн Мөст сумын төсөвт албан газруудын 2016-2018 санхүүгийн үйл ажиллагаанд Төрийн өмч хөрөнгийн ашиглалт зарцуулалт, хадгалалт, хамгаалалтын байдал, төсөв санхүү нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэнд үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, эрсдлээс урьдчилан сэргийлж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан ажиллахад оршино.

Хоёр: Шалгалтын бүрэлдэхүүн, хугацаа

Санхүүгийн хяналт аудитын албаны дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Нармандах, улсын ахлах байцаагч Ц.Цэцэнхараацай, Ж.Цэнд Аюуш, улсын байцаагч Д.Болормаа нар 2019 оны 02 сарын 18-наас 04 сарын 05-ны хооронд хяналт шалгалтаар ажиллаа.

Гурав: Шалгалтанд хамрагдсан асуудал 

Тус байгууллагуудын  2016-2018 оны санхүүгийн үйл ажиллагааг анхан шатны баримтыг үндсэн баримт материалд тулгуурлан монгол улсын санхүү төсөв нягтлан бодох бүртгэлийн болон бусад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр түүнийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан байгууллагаас гаргасан заавар журмын хэрэгжилтийг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, үндсэн баримт материал, тайлан тэнцэлд тулгуурлан явуулав.

Шалгалтаар нийт сумын хэмжээнд 104 хүнтэй холбоотой 16,027,177 төгрөгийн зөрчил илрүүлж, 15,173,179 төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар, 853,998   төгрөгийн төлбөрийг буцаан олгохоор шийдвэрлэж, улсын байцаагчийн 22 актыг тус тус бичлээ.

ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМЫН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН
2015-2018 ОНЫ САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Нэг. Шалгалтын зорилго

Аймгийн Засаг даргын баталсан удирдамж, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 онд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ховд аймгийн Буянт сумын төсөвт албан газруудын 2015, 2016, 2017, 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд Төрийн өмч хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалтын байдал, төсөв санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэнд үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, эрсдлээс урьдчилан сэргийлж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан ажиллахад оршино.

Хоёр. Шалгалтын бүрэлдэхүүн, хугацаа

Санхүүгийн хяналт аудитын албаны дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Нармандах, Ц.Цэцэнхараацай, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Бадрал, Д.Болормаа, П.Мягмартүвшин нар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд хяналт шалгалтаар ажиллаа.

Гурав. Шалгалтанд хамрагдсан асуудал 

Тус байгууллагуудын 2015, 2016, 2017, 2018 оны санхүүгийн үйл ажиллагааг анхан шатны баримтын бүрдэлийг үндсэн баримт материалд тулгуурлан монгол улсын санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн болон бусад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр түүнийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан заавар журмын хэрэгжилтийг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, үндсэн баримт материал, тайлан тэнцэлд тулгуурлан явуулав.

       Монгол улсын төсвийн тухай хуулийн 12 зүйлийн 12.1.6 дахь заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 31-р зүйлийн 31.1 дэх заалт, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-д заасны дагуу 2019 оны  сарын 02-ны өдрөөс эхлэн  Сангийн сайдын удирдамжаар Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сангуудын 2017, 2018 оны төсвийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, үр дүнгийн байдалд хяналт шалгалтын ажиллагаа хийж дуусгав.

 Шалгалтаар нийт сумын хэмжээнд 76 хүнтэй холбоотой 12,680,449 төгрөгийн зөрчил илрүүлж, 10,803,115 төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар, 1,877,334 төгрөгийн төлбөрийг буцаан олгохоор шийдвэрлэж, улсын байцаагчийн 27 акт, зөрчил арилгах хугацаатай албан шаардлага 3-ыг тус тус бичлээ.

“Сум хөгжүүлэх сан”-гийн улсын үзлэг зохион байгуулсан тухай

     Аймгийн засаг даргын 2019/05/03 ний өдрийн А/263-р захирамжаар 2011-2018 онуудад олгосон сум  хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулалт, зээл олголтын байдалд үнэлэлт дүгнэлт өгөх , мэргэжил арга зүйн заавар зөвлөмжөөр хангах, хэрэгжилтэнд хяналт тавьж бодит байдалт үнэлгээ хийх, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах ажлаар 2019/ 5/06-аас 2019/05/28ний хооронд бүх сумдад 2 ажлын хэсэгт орж  ажиллав.

    Ховд аймгийн хэмжээнд 1,714 иргэн аж ахуй нэгжид 9,079,340,250 төгрөгийн зээлийг олгосоноос 2018 оны жилийн эцсийн байдлаар 4,192,981,798 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

     Зээлдэгч нарын зээлийн насжилтыг авч үзвэл 1,392,434,219 төгрөгийн зээл хэвийн , 977,730,045 төгрөгийн зээл хэвийн бус, 1,822,817,535 төгрөгийн муу зээлтэй байна.

Ажлын хэсгүүд газар дээр нь ажиллаж зарим маргаантай асуудлуудыг шийдвэрлэж ажиллаа.

Улсын үзлэгийн дүн мэдээг нэгтгэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар оруулан хэлэлцүүлж, холбоотой санал, хүсэлтийг тусган ХХААХҮЯ-нд хүргүүллээ.

                                     САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА