Монгол улсын төсвийн тухай хуулийн 12 зүйлийн 12.1.6 дахь заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 31-р зүйлийн 31.1 дэх заалт, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-д заасны дагуу 2019 оны 1 сарын 02-ны өдрөөс эхлэн  Сангийн сайдын удирдамжаар Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сангуудын 2017, 2018 оны төсвийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, үр дүнгийн байдалд хяналт шалгалтын ажиллагаа явагдаж байна.

            Түүнчлэн Шим Ус ОНӨААТҮГ-ын 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2018 оны 12 сарын 07-ны өдрөөс эхлэн ажлын 24 хоногт хяналт шалгалт хийв.

            “Шим Ус” ОНӨААТҮГ-ыг шалгахад илэрсэн зөрчил, дутагдал:

  • 2017 оны жилийн эцэст авлага 228,268.3 мянган төгрөг, өглөг 212,517.0 мянган төгрөг 2018 оны жилийн эцсийн байдлаар авлага  193,346.6 мянган төгрөг, өглөг  397,738.5 мянган төгрөг байгаа нь ихээхэн хэмжээний өр үүсгэж төсвийг зохистой удирдаагүй байна.
  • Оны эхэнд төрийн өмч болон холбогдох байгууллагаас бараа материал, хөрөнгө худалдан авах эрхийг аваагүй, өмч хамгаалах комиссын болон байцаагчийн акт дүгнэлтгүй, нээлттэй сонгон шалгаруулаагүй хөрөнгө болох 42,800.0  мянган төгрөгийг шууд худалдан авсан.
  • 2017 оны 06-07 сард 26,549,0 мянган төгрөгийн, 09 сард 30,000.0 мянган төгрөгийн нийт 56,549.0 мянган төгрөгийн байгууллагын кассаас бэлнээр тус байгууллагын дарга нь холбогдох албан тушаалтангүй явж материал нийлүүлсэн, байгууллагын хөрөнгөд бүртгэлээр тавих хяналт сул байна.
  • Шүүхийн шийдвэрээр удирдлагын буруутай шийдвэрээр ажлаас халагдсан ажилтанд 28,100.0 мянган төгрөгийн цалин олгосон, 2 өмгөөлөгчийн хөлсөнд 4,400.0 мянган төгрөгийн хөлс төлсөн.
  •  Шинэ жил баяр ёслолын арга хэмжээ, харилцагч байгууллагын болон өөрийн байгууллагын шагнал урамшуулал, бусад арга хэмжээний үргүй зардалд нийт 13,841.4 мянган төгрөгийг зарцуулсан.
  •  Шатахууны зардлыг жолооч нэг бүрээр тооцоо бодсон боловч замын хуудсанд жолооч нар явсан километр замыг хэт илүү тооцон бичдэг, шатахууныг дуудлагын бүртгэлтэй тулган олгоогүй, байгууллагын дарга, орлогч дарга нар үргүй зардал болгож төв дотор ланд машиныг өдөрт 50 км буюу түүнээс машин хэрэглэсэн, М-Ойл ХХК-д  зөвхөн шатахууны өр 2015-2016 онд 28,000.0 мянган төгрөг, он дамжин өнөөдрийн байдлаар 4,000.0 мянган төгрөгийн өртэй байна.
  •  Албан тушаалтнуудын гар утасны төлбөр болох нийт 1,080.0 мянган төгрөгийг олгосон.
  •  2017 онд Дулааны Бадамлах дөл ХХК-аас ус ашиглуулсаны төлбөр авч чадахгүй байгаагаас авах ёстой авлага 31,651.7 мянган төгрөг, Засаг даргын Тамгын газрын 25,853.5 мянган төгрөгийн орлого тус тус ороогүй,  цэвэр усны шугам сүлжээ муудсан, усан сангаас гарч байгаа усны алдагдал их байгаа, айл өрх, албан байгууллагын усны үнэнд өөрчлөлт ороогүй 2010 онд тогтоосон шийдвэрийн дагуу явж байгаа,  усны алдагдал 45 хувь, орлого төвлөрөлт 55 хувьтай байгаатай тус тус холбоотойгоор орлого дутуу бүрдсэн.
  • Орон тоо бүтэц зохион байгуулалтыг 2 удаа санал хүргүүлж батлуулахаар уламжилсан гэх боловч Аймгийн ИТХ-аар 2016-2018  онуудад батлуулаагүй үйл ажиллагаа явуулсан,  Цалин хөлс тогтоомжийг 2016 оноос хойш нэмэлт өөрчлөлт оруулж нэмэх хасах талаар Төлөөлөн удирдах зөвлөл болон Аймгийн ИТХ-ын шийдвэр гаргуулаагүй.
  • 2016 оны санхүүгийн тайлан балансыг хугацаа хоцруулан тушаасны мөнгө болох 1,200.5 мянган төгрөгийг буруутай албан тушаалтнаас бус байгууллагын кассаас бэлнээр авч төлүүлсэн.
  • Зарим хувь хүн байгууллагаас принтерийн хорыг зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр худалдан авсан зөрчлийг тус тус гаргасан.

Санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтаар 1 сард нийтдээ 174,900,900 төгрөгийн зөрчил илэрсэнээс 3 актаар 2,836,500 төгрөгийг улсын байцаагчийн актаар төлүүлэхээр, 172,064,400 төгрөгийн зөрчилд хугацаатай албан шаардлага өгч зөрчлийг арилгахаар шийдвэрлэв.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА