Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2019 оны эхний хурал  2019 оны 01 сарын 03-ны өдөр ЗДТГ-ын хурлын өрөөнд боллоо.

Дотоод аудитын хурлаар аймгийн төвийн 14-н байгууллага, Үенч, Дарви сумын төсөвт байгууллагуудад хийсэн санхүүгийн шалгалтын дүн мэдээг хэлэлцэн Аймгийн Засаг дарга, Дотоод аудитын хорооны дарга Б.Дүгэржавын “Шалгалтын дүнг батлах тухай,, тогтоол, шийдвэр гаргаж ажиллав.

Хурлаар мөн 14 байгууллагын дарга, нягтлан бодогчийн саналыг хүлээн авч холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлэхээр болсон ба 2019 оны Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтын төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэн нарийвчлан судалгаа гаргаж түүн дээр үндэслэн шалгагдах байгууллагыг сонгон батлуулах талаар Засаг дарга үүрэг болголоо.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороо нь дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, түүний дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд явуулсан дотоод аудитын тайланг хэлэлцэн шийдвэрлэх, дотоод аудитын нэгжийн үйл ажиллагаанд зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд чиглэн ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны гишүүдийг аймгийн Засаг даргын 2018 оны 11 сарын 06-ны А/684 тоот захирамжаар шинэчлэн батласан.