Манай байгууллага:

Санхүүгийн хяналт аудитын алба нь Монгол улсын засгийн газрын 2014 оны 327-р тогтоол, Аймгийн засаг даргын 2014 оны 11-р сарын 10-ны өдрийн А/577 тоот захирамжаар байгуулагдсан. Албаны дарга-1, Ахлах байцаагч-2, Байцаагч-3, Нягтлан бодогч-1, бичиг хэрэг, дотоод ажилтан-1, нийт 8 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО: Хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн хөрөнгө, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ: Албаны үйл ажиллагаа нь ил тод, биеэ даасан, хараат бус байж, хяналт шалгалтын дүнг бодитой, үнэ зөв, шударгаар тайлагнах, багаар ажиллах зарчим баримтлана.

Үйл ажиллагааны чиглэл: орон нутгийн төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хийнэ.

Санхүүгийн хяналт, шалгалтыг төлөвлөгөөт, байгууллагын хүсэлт, дээд шатны байгууллагын шийдвэрээр хийнэ.

  1. Санхүүгийн хяналт, шалгалтыг дор дурдсан чиглэлээр хийнэ:

• Санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан заавар, журмын хэрэгжилт;

• Тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, төсөвт хөрөнгийн зарцуулалт;

• Өмч, хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалт;

• Санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийн байдал;

• Төсвийн хөрөнгө оруулалтын ашиглалт, зарцуулалт;

• Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан;

• Байгууллагын нягтлан бодогчийн хууль тогтоомжид заасан үүргийн биелэлт.

  • Санхүүгийн хяналт, аудитын алба нь шалгуулсан байгууллагын эдийн засгийн үйл ажиллагаа, төсөвт хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалт, санхүү, бүртгэлийн ажилд үнэлэлт дүгнэлт өгнө.

АЛСЫН ХАРАА: 

Санхүүгийн хяналт, Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартуудын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, сайн туршлагыг нэвтрүүлсэн, улсын салбарын дотоод аудитын үйл ажиллагааны үр дүн, чанараар тэргүүлэгч хамт олон болох.        

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Монгол улсын хууль тогтоомжийг сахиулан, санхүүгийн сахилга батыг бэхжүүлэхэд санхүүгийн хяналт шалгалт, аудитын эрхэм зорилго оршино.

БАРИМТЛАХ ЗАРЧИМ:

Шударга байх, хуулиа дээдлэх, ил тод байх:

Улс төрөөс ангид байх:

Шуурхай,  бүтээмжтэй  байх: 

Мэдлэг чадварыг эрхэмлэх:

Тогтвортой,  баталгаатай  байх

Манай хаяг: Ховд аймгийн ЗДТГ-ын 4-р давхарт 416, 418, 420 тоот өрөө.

Утас: 70433031,  E-Mail: Sankhuu_audit_ho@yahoo.com