Төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, хотын хөгжлийн сангийн 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хийлээ.

Мөн Сангийн сайдын баталсан Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжсэн төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн зураг төсөл болон батлагдсан төсвийн хэмжээ, түүний гүйцэтгэлийн байдалд хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах, санал боловсруулах удирдамжийн Ховд аймагт хийгдэж байгаа ажлын талаарх судалгаа СТСХ, ХОХБХ-ээс гаргуулан авч, Сангийн яаманд илгээн, улсын хэмжээнд нэгтгүүлэв.

2020 оны 07 дугаар сарын 15-ны байдлаар Ховд аймгийн шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн тайланг гаргаж сангийн яам, аймгийн Засаг дарга, Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлж ажиллав.

2020 оны эхний хагас жилийн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн тайлангаар 24 байгууллага шилэн дансны тайлангаа нэгдсэн системд оруулж, тайлангаа хугацаандаа илгээгүй байгаа тул хариуцлага тооцон ажиллах талаар санал, зөвлөмж өгсөн байна.

Хугацаа хэтэрсэн, актын төлбөрөө төлөөгүй 18 хүнтэй холбоотой 18805262 төгрөгийн актыг барагдуулахаар шүүхэд шилжүүлснээс 4 акттай холбоотой 1448314 төгрөгийг барагдуулж, нэхэмжлэлээс татгалзаад байна. Бусад нэхэмжлэлийн дагуу шүүх хурал товлогдсон бөгөөд тус албанаас итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон ажиллуулж байна.

Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ, ЗДТГ, Сангуудад хийгдэж байгаа хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА