Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны цахим хуудсыг сонгон зочилж байгаа таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Манай байгууллага нь аймгийн Засаг даргын буюу төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын төрийн байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа болон орон нутгийн тусгай сан, төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэлд санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор байгуулагдсан.
Манай байгууллагын цахим хуудсанд хандсанаар Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны үйл ажиллагаа, гүйцэтгэсэн аудитын мэдээлэл, төсөв санхүүгийн холбогдолтой шинээр батлагдсан хууль, тогтоомжийн талаар хийсэн сургалт, зөвлөгөө болон санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын тайлан, дүгнэлтээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар гаргасан зөвлөмж, заавартай танилцаж, дотоод аудитын цаг үеийн асуудлаар олон талт мэдээллийг хугацаа алдалгүй хүлээн авах боломжтой бөгөөд мөн цахим хэлбэрээр санал хүсэлтээ илэрхийлэх боломжоор хангагдах юм.
Манай цахим хуудсанд зочилсон та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Г.Өөдэй