Монгол улсад санхүүгийн байгууллага үүсэж хөгжсөний 108 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна.

Жил бүрийн 12 дугаар сарын эхний 7 хоногт Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс Санхүүчдийн баярыг тэмдэглэн, олон ажлуудыг зохион байгуулдаг юм. Энэ жил уламжлал болон зохион байгуулагддаг Спортын тэмцээн, ахмад санхүүчдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх, тэдгээрийн арвин их туршлагаас залуу боловсон хүчнүүдэд хуваалцах зэрэг үйл ажиллагаанууд амжилттай зохион байгуулагдлаа.