МӨНХХАЙРХАН СУМЫН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН
2016-2018 ОНЫ САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Нэг. Шалгалтын зорилго

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Ховд аймгийн Мөнххайрхан сумын төсөвт байгууллагуудын 2016-2018 оны санхүүгийн үйл ажиллагаа, төрийн өмч хөрөнгийн ашиглалт зарцуулалт, хадгалалт, хамгаалалтын байдал, төсөв санхүү нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэнд үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж мэргэжил аргазүйн удирдлагаар хангаж, эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан ажиллахад оршино.

Хоёр. Шалгалтын бүрэлдэхүүн, хугацаа

Санхүүгийн хяналт аудитын албаны дарга Г.Өөдэй, улсын ахлах байцаагч Ц.Цэцэнхараацай, Ж.Цэнд-Аюуш, Улсын байцаагч Ц.Бадрал, П.Мягмартүвшин нар 2019 оны 09 сарын 23-нээс 09 сарын 30-ны хооронд хяналт шалгалтаар ажиллав.

Санхүүгийн хяналт аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Г.Өөдэй-Цэцэрлэг, Улсын ахлах байцаагч Ц.Цэцэнхараацай-Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Улсын ахлах байцаагч Ж.Цэнд-аюуш-Засаг даргын тамгын газар, ИТХ, Улсын байцаагч Ц.Бадрал-Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, Улсын байцаагч- П.Мягмартүвшин-12 жилийн сургуулийн баримтыг тус тус шалгалаа.

Шалгалтаар сумын төсөвт байгууллагуудад дараах зөрчил илэрлээ.

3.1 Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал:

Шалгалтаар дараах зөрчил илэрлээ. Үүнд:

1.Эрх бүхий албан тушаалтны нэмэгдлийг тухайн тайлант жилийн төсөвт тусгалгүй, Засгийн газрын тогтоол зөрчиж  2017-2018 онд 20 хувиар нэмж тооцож олгосон. /УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 3.1-д “Нийтийн албаны удирдлага ньалбан тушаалынх нь цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл урамшуулал олгох…” гэж заасан. Тухайн нэмэгдлийг ямар хугацаанд хэдэн хувиар олгохыг тухайн байгууллагын эрх бүхий удирдлагаас байгууллагын төсөвт багтаан шийдвэрлэнэ мөн хэмнэлтийнгоримд шилжсэн байхад цалин хөлс нэмсэн ньТөсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 147-р тогтоол, УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоол, Сангийн сайдын 2014 оны 122 тоот тушаалын нэг дэх хэсгийн 4 дэх заалтыг, УИХ-ын 2017 оны 29 дугаар тогтоолын 1.4 дэх заалт, Боловсролын сайдын 2017 оны 1а/3495 тоот албан бичгийг,

2. Албан томилолтын зардал олгохдоо дуудсан бичгээс илүү хоногоор томилолтын зардал  олгосон нь  Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дахь заалт, Засгийн газрын 1995 оны 218 тухай Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоол, 2016 оны 47 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 230 дугаар тогтоол, 2016 оны 38 дугаар тогтоол, Сангийн сайдын 2014 оны 122 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар албан даалгаврыг,

3. Шатахууны тооцоо бодоогүй шатахууныг зарцуулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалтууд, Дэд бүтцийн сайдын 2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 19 тоот тушаал, Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалуудыг тус тус зөрчжээ.

 Санал дүгнэлт.

          Тухайн байгууллагад хөтлөгдөж буй НББ болон санхүүгийн баримт материалын бүрдэлт хэвийн хэмжээнд явагдаж сар улирлын тайланг хугацаанд нь гаргаж хэвшсэн боловч шатахууны зардалд бусад зардлаас гүйлгэн шатахуун зарцуулсан, Шатахууны тооцоог Дэд бүтцийн сайдын 2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 19 тоот тушаалын дагуу бодоогүй байна.

3.2 Засаг даргын тамгын газар:

Энэ удаагийн шалгалтаар дараах зөрчил илэрлээ.Үүнд:

 1. 2017 оны 12 сард төрийн албан хаагчидад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг Аймгийн засаг даргын захирамжаар сумын засаг даргад сануулах арга хэмжээтэй байхад 300,0 мянган төгрөгийг, 2018 онд үр дүнгийн урамшуулал цалинтай давхардуулан нэр бүхий, ажилтанд 4115,2 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дахь заалт, Улсын их хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоол, Засгийн газрын хуралдааны 2017 оны 12 сарын 6-ны өдрийн 52 дугаар тэмдэглэлийг

2. Суудлын автомашинд 320,0 мянган төгрөгийн 2 ширхэг аккумлятор, 11 ширхэг 1820,0 мянган төгрөгийн дугуй тавьж олгохдоо дугуйн гүйлт болон аккуляторын ажилласан хугацааг тооцоогүй нь Дэд бүтцийн сайдын 2004 оны 19 тоот тушаалын 9, 10 дугаар хавсралтыг

3.  Монгол улсын Засгийн газрын тогтоол зөрчиж цайллага дайллага, хүлээн авалтад 2016-2018 онд 4831,1 мянган төгрөг зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 147-р тогтоолын 4 дэх, УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолын 2.в.2, 2.в.5 дах заалт, Сангийн сайдын 2014 оны 122 тоот тушаалын нэг дэх хэсгийн 4 дэх заалтыг

4. Албан томилолтын зардал олгохдоо дуудсан бичгээс илүү хоногоор томилолтын зардал олгож үргүй зардал гаргадаг төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн захиргааны хаагчаар бодож томилолт 416000 төгрөгийг олгосон нь  Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дахь заалт, Засгийн газрын 1995 оны 218 тухай Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоол, 2016 оны 47 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 230 дугаар тогтоол, 2016 оны 38 дугааар тогтоол, Сангийн сайдын 2014 оны 122 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар албан даалгаврыг

5. Сумын Засаг дарга болон Тамгын газрын дарга нарын шийдвэрээр зарцуулах хөрөнгө мөнгөний зарцуулалтын баримт материалыг бүрэн хавсаргаагүй нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дах заалтыг, хэмнэлтийн горимын тухай Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоол, 2016 оны 47 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 230 дугаар тогтоол, 2016 оны 38 дугааар тогтоол, Сангийн сайдын 2014 оны 122 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар албан даалгаврыг

6. Төрийн сангийн мэргэжилтэний үндсэн чиг үүрэгт хамаарах ажилд ажил хавсарсаны нэмэгдэлд үндсэн цалингийн 20%-ийн нэмэгдлийг 2018 оны 10-12 саруудад 369168 төгрөг олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дах заалт, Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолын хавсралтын 1.2.4 дэх заалт, Аймгийн аудитын газрын 2018 оны 10 сард төрийн сангийн тогтолцоо, үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг,

7. 2017 оны 02 сарын 08-ны өдрийн Б/06 тоот тушаалаар Э-г Аймгийн засаг даргын захирамжын дагуу бүтцийн өөрчлөлтөөр 3 сарын тэтгэмж олгон ажлаас чөлөөлсөн хэдий ч 2017 оны 03 сарын 02-ны Б/07 тоот тушаалаар Т-г томилж 1326899 төгрөгийн үргүй зардал үүсгэн цалин тэтгэмж давхардуулан олгосон  нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтыг, аймгийн Засаг даргын 2016 оны А/638 дугаар захирамжийг,

8. 2018 оны 04 сарын 09-ны Б/08 тоот тушаалаар С-г ажлаас чөлөөлж нэг сарын тэтгэмж 240,0 мянган төгрөг, 2018 оны 04 сарын 10-ны Б/12 тоот тушаалаар ажлаас чөлөөлж нэг сарын тэтгэмж 240.0 мянган төгрөгийг тус тус олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтыг, Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэхь заалтыг тус тус зөрчсөн байна.

9. 2018 оны 12 сард нярав С-т үр дүнгийн урамшуулал, нэг удаагийн тэтгэмжтэй давхардуулан ЗДТГ-ын албан хэрэгцээнд зарцуулах шалтгаанаар үндсэн баримтгүй С-т тэтгэмжийн зардалаас 440,0 мянган төгрөгийг зориулалт бусаар олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

Шалгалтаар ЗДТГ-т нийт 13562367 мянган төгрөгийн зөрчил илрүүлж 4900368 мянган төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар улсын байцаагчийн 4 акт тогтоон  8661999  мянган төгрөгийн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг болголоо.

Дүгнэлт:

Тухайн байгууллагад хөтлөгдөж буй НББ болон санхүүгийн баримт материалын бүрдэлт хэвийн хэмжээнд явагдаж сар улирлын тайланг хугацаанд нь гаргаж хэвшсэн боловч дугуй аккумлятор зэрэг хугацаатай эд ангийг тавьж олгохдоо стандартын дагуу гүйлт, норм нормативыг тооцоогүй, зарим албан томилолтын зардлыг илүү тооцон олгосон, зарим албан тушаалтанд цалин тэтгэмж олгохдоо хууль журмыг зөрчиж олгосон байна.

3.3 Сум хөгжүүлэх сангийн талаар:

Энэ удаагийн шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрч байна.

1.2011-2018 онд 133 иргэнд 431.6 сая төгрөгийн зээл олгосоноос сум хөгжүүлэх сангийн журам, гэрээний дагуу хугацаандаа төлөөгүй 14 зээлдэгчид 7275791 төгрөгийн алданги тооцож төлүүлээгүй нь Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын 1.7, 4.7 дахь заалт, Сум хөгжүүлэх сангаас зээл олгох гэрээний 2.3, 5.5 дахь заалт, хуучин гэрээний 2.2, 2.4 дэх заалтуудыгтус тус зөрчжээ

2. Сумын хэмжээнд нийт 133 хүнд зээл олгосноос Зээл, зээлийн хүүгээ бүрэн төлсөн 58 зээлдэгч, зээлийн үлдэгдэлтэй 75 зээлдэгчийн 146,717,764 төгрөг байгаагаас хэвийн 45 зээлдэгчийн 79,753,129 төгрөг байна. Харин хугацаа хэтэрсэн 30 зээлдэгчийн 66,964,635 төгрөг байгаа нь Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын хавсралтын 4.7 дахь заалтыг

3. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөл 2017, 2018 онуудад ажиллаагүй, хяналт тавиагүй нь Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын 5.3 дахь заалтыг тус тус зөрчиж байна.

Шалгалтын хугацаанд сангаас зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлөөгүйд 14 иргэнд ноогдуулсан алдангийн 7275791 төгрөгийг барагдуулах, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй зээлдэгчдийг шүүхэд шилжүүлэх, зээл барагдуулах чиглэлээр төлөвлөгөө гарган, хяналтын зардлыг зарцуулж тодорхой үр дүнтэй ажил зохион байгуулахыг үүрэг болголоо.

Сум хөгжүүлэх сангийн дүгнэлт:

Сум хөгжүүлэх сангаас олгож буй зээлд хяналт тавих орон тооны бус зөвлөл хангалтгүй ажилласан, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл одоо байгаа зээлийн үлдэгдлийн 45.6%-ийг эзлэж байгаа нь зээлийн эргэн төлөлт муу байгааг харуулж байна.

Ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх чиг үүрэг нь хангалтгүй хэрэгжиж байна.

3.4 Орон нутгийн хөгжлийн сангийн талаар:

Энэ удаагийн шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрлээ.

1.2018 онд сумын иргэдийн нийтийн хурлаас санал авч эрэмбэлээгүйгээр 7500.0 мянган төгрөгөөр 5ш зөөврийн компьютер худалдан авсан нь Монгол улсын Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалт, Сангийн сайдын 2018 оны 228 дугаар тогтоолын 3.1.1, 3.1.2 дахь заалтууд, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6 дахь заалтуудыг

2. Автомашины сэлбэг, дугуй, шатахуунд 3200.0 мянган төгрөг зарцуулсан нь Монгол улсын Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалт, Сангийн сайдын 2018 оны 228 дугаар тогтоолын 3.1.1, 3.1.2 дахь заалтууд, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6 дахь заалтуудыг

3. 2018 онд сумын иргэдийн нийтийн хурлаас санал авч эрэмбэлээгүйгээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхижуулахад зориулж 5000.0 мянган төгрөг баталж зарцуулсан нь Монгол улсын Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалт, Сангийн сайдын 2018 оны 228 дугаар тогтоолын 3.1.1, 3.1.2 дахь заалтууд, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6 дахь заалтуудыг

4. 2016 онд Сумын төвийн 300 метр бетон замын ажлыг Нью зест ХХК шалгарч 77092.6 мянган төгрөгөөр гүйцэтгэхээр тохирч гэрээ байгуулсан байхад ажлаа чанарын шаардлагад нийцэхгүй хийж гүйцэтгэсэн тул 57775.9 мянган төгрөг олгож 19316.7 мянган төгрөгийн өглөгтэй байгаа ба ажлыг хүлээн аваагүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.6 дахь заалтууд, Засгийн газрын 2017 оны 69 дүгээр тогтоолын 2.1.3 дахь заалт, 2018 оны 317 дугаар тогтоолын 2.3 дахь заалтуудыг

5. 2017 онд 15343.1 мянган төгрөгөөр “Гудамж” төсөл хэрэгжүүлсэн бөгөөд энэ багцад хамаарах 300 метр явган замын өргөн нь техникийн тодорхойлолтод заасан хэмжээнд хүрээгүй байхад хүлээн авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.6 дахь заалтууд, Засгийн газрын 2017 оны 69 дүгээр тогтоолын 2.1.3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын 2.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж байна.

Шалгалтаар иргэдийн санал авч эрэмбэлэгдээгүй, орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой урсгал болон хөрөнгийн зардалд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг батлан зарцуулсантай холбоотой 15700.0 мянган төгрөгийн зөрчил илэрлээ.

Дүгнэлт:

ОНХС-ийн баримтын бүрдэл хэвийн хэмжээнд явагдаж байгаа боловч сумын удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой урсгал зардал болон хөрөнгийн зардалд зарцуулж байна.

3.5 Ерөнхий боловсролын сургууль

Энэ удаагийн шалгалтаар дараах зөрчил илэрлээ. Үүнд:

1.Шалгалтаар Сургуулийн захиралд зэргийн нэмэгдэл цалин 330,324 төгрөгийг илүү тооцон олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8. дахь заалт, Боловсролын тухай хуулийн 28.1.2 дахь заалт, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12.2, 12.3, дахь заалт, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2014 оны А/52 тоот тушаалын 1 дэх заалтыг

2. Нэр бүхий 3 багшид 505789 төгрөгийн кабинетийн нэмэгдэл цалин илүү олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалтууд, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2 дахь заалтуудыг

3. Өр авлагыг санхүүгийн тайланд өр авлагаар тусгаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.4.3, 14.3.5 дахь заалтууд, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дэх заалтууд.

4. 2018 оны 07 сарын 27 ны өдрийн 7 ш төлбөрийн хүсэлтээр нийт 2080857 төгрөгийн гүйлгээ хийхдээ тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.7 дахь заалтууд

5. 2016 оны 04 дүгээр сарын 27 нд 240000 төгрөгөөр 2 ш дугуй, 2018 оны 6 дугаар сарын 27 нд 740000 төгрөгөөр 4 ш дугуй , 2018 оны 10 дугаар сарын 11 нд 216000 төгрөг, нийт 1196000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл худалдан авсан бөгөөд тооцоо бодоогүй, автомашины хувийн хэрэг хөтлөж бүртгээгүй нь санхүү эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 дүгээр тушаал, Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаал, Дэд бүтцийн сайдын 2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 19 тоот тушаалуудыг тус тус зөрчжээ.

            Шалгалтаар нийт 10 хүнтэй холбоотой 6302870 /Зургаан сая гурван зуун жаран хоёр мянга найман зуун далан/ төгрөгийн зөрчил илрүүлж, 900813 төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар шийдвэрлэж улсын байцаагчийн акт 3 тус тус тогтоож, 5402057 төгрөгийн зөрчлийг хугацаатай үүрэг өгч арилгуулахаар шийдвэрлэв.

           Дүгнэлт.

Эд хариуцагчийн тайлан гаргалт, автомашины сэлбэг хэрэгслийн тооцоо бодолт хангалтгүй, тавих хяналт сул, цалин хөлс бодохдоо алдаа гаргадаг, архив албан хэргийн стандартыг мөрдөж ажиллаагүй байна.

3.6 Хүүхдийн цэцэрлэг:

Шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрлээ. Үүнд:

1.Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/09 тоот тушаал, тушаалын хавсралтаар ур чадварын нэмэгдэлийг илүү тооцон олгосон нь Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 дугаар тушаалын хавсралт Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журамын 3-д заасан Ур чадварын нэмэгдлийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 25 хувиас ихгүй байна гэснийг зөрчсөн.

2. Э-д Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/32 тоот тушаал, тушаалын хавсралтаар олгосон 177000 /Нэг зуун далан долоон мянга/ төгрөгийн түлшний хөнгөлөлт, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/27 тоот тушаал, тушаалын хавсралтаар 295000 /Хоёр зуун ерөн таван мянга/ төгрөгийн түлшний хөнгөлөлт, 2018 оны 12 дугаар сарын 18-ны А/33 тоот тушаалаар олгосон 147432 /Нэг зуун дөчин долоон мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгийн түлшний хөнгөлөлт олгосон нь сумын Засаг даргын Тамгын газраас давхардуулан олгож, төсвийн тухай хуулийн 16.5.3 дахь заалт, 2014 оны Засгийн газрын 147 дугаар тогтоолыг мөрдөж хэмнэлтийн горимыг хэрэгжүүлээгүй.

3. 2017 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн эрхлэгчийн А/18 тоот тушаалаар сахилгын шийтгэлтэй О-д нэг удаагийн тэтгэмж, урамшуулал 270000 /Хоёр зуун далан мянга/ төгрөг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.5.4, 16.5.6 дахь заалт, Улсын их хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоол, Засгийн газрын хуралдааны 2017 оны 12 сарын 6-ны өдрийн 52 дугаар тэмдэглэлийг зөрчсөн.

4. 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар 13 ажилтанд 25 хувиар 1348653 /Нэг сая гурван зуун дөчин найман мянга зургаан зуун тавин гурав/ төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/26 дугаар тушаалаар 14 ажилтанд 25 хувиар 2006880 /Хоёр сая зургаан мянга найман зуун ная/ төгрөг, 2018 оны 12 сарын 18-ны А/32 дугаар тушаалаар 16 ажилчдад ур чадварын нэмэгдлийг 25 хувиар 2220259 /Хоёр сая хоёр зуун хорин мянга хоёр зуун тавин ес/ төгрөгийн ур чадварын нэмэгдлийг олгохдоо оны эцэст бүх ажилтнуудад хавтгайруулан олгосон зөрчил байгаа нь Хүн амын бодлого,Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 дүгээр тушаал батлагдсан “Төрийн үйлчилгээний албан хаагчдын ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 2-т “Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд тогтмол сайн гүйцэтгэдэг буюу илүү идэвхи санаачилга,өндөр үр дүнтэй ажиллаж байгаа түгээмэл мэргэжлийн албан хаагчдад үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан ур чадварын нэмэгдэл олгоно”, 7-д “Ур чадварын нэмэгдлийг ажилтнуудын цалинг нэмэх, амьдрал ахуйг харгалзах зэргээр хавтгайруулан олгохыг хориглоно” гэснийг зөрчсөн.

          Цаашид ур чадварын нэмэгдлийг хавтгайруулан олгохгүй байхыг цэцэрлэгийн эрхлэгч У.Д-д үүрэг болголоо.

          Өмнөх хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар:

1.Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/23 тоот тушаалаар Жаргалант сумын 8 дугаар цэцэрлэгийн 15 жилийн ой, Эрдэнэбүрэн сумын хүүхдийн цэцэрлэгийн 50 жилийн ойд нийт 50000 /Тавин мянга/ төгрөг зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 25.10 дэх заалт /Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно/-ыг зөрчсөн зөрчилд Санхүүгийн улсын ахлах байцаагчийн акт бичигдсэнийг барагдуулсан байна.

2. Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч У.Д-д зэргийн нэмэгдэл 491526 /Дөрвөн зуун ерөн нэгэн мянга таван зуун хорин зургаа/ төгрөгийг холбогдох эрхийн актгүй, буруу тооцоолж олгосоныг орон нутгийн төсөвт орлогод оруулахаар акт тогтоосныг барагдуулж ажилласан байна.

           Дээрх зөрчлүүдэд 16 хүн, байгууллагатай холбоотой 6517917 төгрөгийн төлбөр зөрчил илэрч, 470125 төгрөгийг орон нутгийн төсөвт төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн 3 акт тогтоолоо.

           Дүгнэлт.

           Төсөв санхүүтэй холбоотой шийдвэрийг хууль эрхзүйд нийцүүлэн гаргаж, төсвийг үнэн зөв, бодитой төлөвлөн үр ашигтай, хэмнэлттэй зарцуулахад анхаарч, төсвийн үрэлгэн байдлыг таслан зогсоох шаардлагатай байна.

3.7 Сумын эрүүл мэндийн төв:

Энэ удаагийн шалгалтаар дараах зөрчил илэрлээ.Үүнд:

1.Автомашинд 2790.0 мянган төгрөгийн сэлбэг хэрэгсэл худалдан авсан бөгөөд автомашины хувийн хэрэгт тавьж олгосон сэлбэгийн талаар бичилт бүртгэл хийгээгүй, үүний дотор хугацаатай эд анги болох дугуй, аккулятор тавьж олгохдоо гүйлт болон эдэлгээний хугацаа тооцолгүй олгосон нь Санхүү эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 дүгээр тушаал, Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаал, Дэд бүтцийн сайдын 2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 19 тоот тушаалуудыг

2. 2018 оны 1-12 дугаар саруудад сувилагч нарт хөдөө орон нутагт ажилласны нэмэгдэлд 20%-иар тооцон  илүү олгосон нь Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дахь заалтыг

3. Тус байгууллагын үндсэн түүхий эд болох эмийн тайлангийн орлогыг хаанаас хэдэн төгрөгөөр авсан нь тодорхойгүй бөөн дүнгээр орлого авч тайлан гаргасан, 2018 оны эмийн тайлангийн орлого зарлага нь санхүүгийн тайлан болон эм зүйчийн тайлангаас зөрүүтэй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалтуудыг

4. Ээлжийн хуваарийн дагуу гарч байгаа ажилтнуудад баяр ёслол, нийтээр амрах өдөр ажиллуулсаны нэмэгдэл хөлсийг илүү цагаар тооцон бодож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх заалт, Дээд шүүхийн 2006 оны 33 тоот тогтоолын 20 дахь заалтыг

5. 2016 онд 100 ширхэг хайлаасыг 180.0 мянган төгрөгөөр худалдан авч тарьсан боловч ургаагүй, Аудитын газрын ойд 25.0 мянган төгрөг олгож үргүй зардал гаргасан, 2017 онд түлш халаалтын зардлаас эхийн амрах байранд шалны халаалтыг 2480.0 мянган төгрөгөөр хийлгэж хөрөнгөнд орлого авсан боловч хөрөнгө худалдан авах ИТХ-ын тогтоолгүй, төсвийн захирагчид аль зардлаас юу хийх талаар хүсэлт явуулаагүй нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтууд, Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалыг

6. Зарим ажилтнууд чөлөөтэй хугацаанд нэмэгдэл хөлс олгосон, мөн өвчтэй хугацаанд цалин хөлс олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.4, 16.5.5, 16.5.6 дахь заалтуудыг тус тус зөрчжээ.

          Шалгалтаар нийт 6405286 төгрөгийн төлбөр зөрчил илэрч 5475000 төгрөгийг зөрчлийг дахин давтан гаргахгүй байх талаар зөвөлгөө өгч, 120000 төгрөгийг тухайн байгууллагын төсвөөс нөхөн олгуулахаар, 810286 төгрөгийг төлүүлж орон нутгийн төсвийн орлогод оруулахаар тус тус шийдвэрлэж улсын ахлах байцаагчийн 3 акт бичлээ.

          Дүгнэлт:

Тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж тайлан балансыг хуулийн хугацаанд гаргаж баталгаажуулан тушааж хэвшсэн, өр авлагагүй санхүүгийн хариуцлагатай ажилласан байна.

Харин эмийн ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтны ээлж амралтын өдөр таарахад олгох хөлс, тайлан гаргалт болон эмнэлэгийн түргэн тусламжийн автомашинд тавьж олгосон хугацаатай эд ангийн тооцоо бодолт хангалтгүй байна.

3.8 Соёлын төв:

Энэ удаагийн шалгалтаар дараах зөрчил илэрлээ.Үүнд:

1.Шалгалтаар 2016-2018 оны зарим ажилтнуудад зарим саруудад тушаал шийдвэргүйгээр 3 ажилтанд 202640 төгрөгийн ур чадварын нэмэгдэл олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.4, 16.5.6 дахь заалтыг

2. Нэр бүхийн 3 ажилтанд 596075 төгрөгийн ур чадварын нэмэгдлийг дутуу олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.4, 16.5.5, 16.5.6 дахь заалтыгтус тус зөрчжээ.

          Шалгалтаар нийт 798715 төгрөгийн төлбөр зөрчил илэрч 550197 төгрөгийг зөрчлийг дахин давтан гаргахгүй байх талаар зөвөлгөө өгч, 45878 төгрөгийг тухайн байгууллагын төсвөөс нөхөн олгуулахаар, 202640 төгрөгийг төлүүлж орон нутгийн төсвийн орлогод оруулахаар тус тус шийдвэрлэж улсын ахлах байцаагчийн 2 акт бичлээ.

Дүгнэлт: Тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, тайлан балансаа хуулийн хугацаанд гарган тушааж, санхүүгийн зөрчилгүй дүгнэлттэйгээр ажиллаж ирсэн байна.

Харин 2016-2017 онуудад төсөвт байгууллагын өөрийн орлогын төлөвлөгөөг 3949.0-1075.0 мянган төгрөгөөр тасалжээ.

          Дөрөв. Сумын хэмжээний төсөвт байгууллагуудад хийсэн шалгалтын дүн

Шалгалтаар нийт сумын хэмжээнд 123 хүнтэй холбоотой 97390536 төгрөгийн зөрчил илрүүлж, 7284232 төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар, 165878 төгрөгийг ажилтанд буцаан олгохоор, 7275791 төгрөгийг хугацаа хэтэрсэн зээлийн алданги орон нутгийн төсөвт оруулахаар шийдвэрлэж, улсын байцаагчийн 15 акт, 1 албан шаардлага тус тус бичлээ.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА