2020.04.01                                                                             Ховд хот

            2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Жаргалант сумын 1 дүгээр сургуулийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хийлээ.

Ховд аймгийн Ховд сумын төсөвт байгууллагуудын 2016, 2017, 2018, 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж байна.

            Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудаас дурдвал:

1 дүгээр сургууль

  1.             Ур чадварын нэмэгдлийг хувь хэмжээнээс давуулан илүү олгосон, Сургуулийн захиралд мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгосон, авлага өглөгийг данс бүртгэлд тусгаагүй, засварын ажлыг тендер зарлаагүй, шууд худалдан авах гэрээ байгуулсан, багш нарт мэргэжлийн зэргийн нэмэгдэл дутуу олгосон, мэргэжлийн зэргийн хугацаа дууссан багшид нэмэгдэл олгосон, зөөврийн компьютер дутагдуулсан тэтгэмж олгох болзол шаардлага хангаагүй багшид тэтгэмж олгосон, цалингийн урьдчилгааг суутгаагүй авлага үүсгэсэн зэрэг зөрчил дутагдал илрүүлж, 10380,0 мянган төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод, 27105.2 мянган төгрөгийг хөрөнгө орлогод авахуулахаар улсын ахлах байцаагчийн акт тогтоожээ.

Ховд аймгийн Ховд сумын төсөвт байгууллагуудын сүүлийн 4 жилийн санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт хийгдэж ажлын явц 85 хувьтай байна.

Тус сард байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулж, албан хаагч бүрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

Тайлант хугацаанд байгууллагын албан ёсны цахим хуудас болох www.sankhuu.kho.gov.mn хуудсаар байгууллагын мэдээ мэдээлэл, төлөвлөгөө, санхүү төсвийн мэдээллүүдийг ил тод байршуулж  ажиллаж байна.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА