Аймгийн төв Ховд хот нь 240 гаруй жилийн түүхтэй. Буянт голын хөвөөн дээр байх агаад хэрмэн хашааг нь цагаан шавран том том бэлдэц бүхийгээр байгуулжээ. Манжийн амбан төлөөлөгчийн байрлаж байсан Сангийн хэрмийн үлдэгдэл одоо салхи шороонд идэгдэн тун бага үлдсэн ч дээгүүрээ хоёр морин тэрэг зэрэгцэн өнгөрөх боломжтой тийм өргөн хэрэм байсан. 200 гаруй жилийн настай өргөн улиаснууд энэ хотыг чимэглэн байдаг. Хамгийн их модтой аймгийн төв юм.
Ховд аймгийн 9 гайхамшигаар Цэнхэрийн агуй, Хар-Ус нуур, Мөнххайрхан уул, Баянзүрхийн буган хөшөө, төрийн тахилгат Алтанхөхий уул, Харуул овоо, Ямаан усны хадны сүг зураг, Цамбагарав уулын байгалийн цогцолбор газар, Ишгэн толгойн хадны зураг зэрэг газрууд тодорчээ.