САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫ 2019  ОНЫ 7 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Хяналт шалгалтын чиглэлээр:

            2019 оны 7 дугаар сард Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэг, Хөгжимт драмын театр, Ахмадын хороо гэсэн төсөвт байгууллагуудад хяналт шалгалт хийлээ.

Жаргалант сумын 14-р цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрлээ. Үүнд:

1.Хүүхдийн хоолны талонд илчлэг бус хүүхдийн нас хүйсд таарахгүй молоко, торт, чихэр, вапли пичень, шинжилгээний бичиггүй тахианы мах зэрэг нийт 1600,0  мянган төгрөгийн материалыг зарлага болгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.5 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1., 13.6. дахь заалт, БСШУ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2005 оны 225/296 тоот тушаалын заалтыг  тус тус  зөрчиж байна.

Арга зүйч багшийн орон тоог 0,5 байхад лимит хэтрүүлэн бүрэн үндсэн орон тоонд ажлуулсан /Шинжлэх ухаан, боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227/199 тоот тушаалын хоёрдугаар хавсралт Хүүхдийн цэцэрлэгийн захиргаа үйлчилгээний ажилтны  орон тооны үлгэрчилсэн нормативид заах арга зүйч ердийн ажиллагаатай 9 хүртэл бүлэгтэйд эрхлэгч хариуцах бөгөөд 9 ба түүнээс дээш бүлэгтэй бие даасан цэцэрлэгт нэг/

2018 онд хүүхдийн дархлаа дэмжихэд  541,036 төгрөгийн витамин амин дэмийг хүүхдийн хоолны зардал 210,502 тоот зардлын данснаас зарцуулсан боловч нярав тайлан гаргаагүй тогоочийн хоолны толан 7 хоног бүрийн баталсан цэсэнд ороогүй нягтлан бодогч шууд зардалд тусгаж эмийн зардлаар тайлагнасан байна.

2018.10.18-ний Б/12 тоот цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар бүх ажилчдад хавтгайруулан ур чадварын нэмэгдэлийг тус бүр 20 хувиар тооцож олгосон. 17 ажилтанд 1597129 төгрөг

2018.06.10-ний А/12 тоот эрхлэгчийн тушаалаар А.Наранцэцэг, Х.Цэрэнлхам нарыг зөвлөх багшаар авч ажлуулсан эрх бүхий дээд газрын эрхзүйн шийдвэргүй 535286*4=2,141,144 төгрөг

2018.06.11-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр Жаргалант шанд ХХК 2403040 төгрөг 135,8*4550=617890 396,7*4500=1785150 няравын хүнсний орлогоор 135,8*5500=746900 хонь мах 396,7*5000=1983500 нийт 2730400 төгрөгөөр тайлагнасан зөрүү 327360 төгрөгөөр орлого үр дүн мөнгөн гүйлгээний тайлан балансыг зөрүүтэй тайлагнасан байна.

Тайлант жилийн эцэст 26,1 мянган төгрөгийн авлагатай, хүүхдийн хоол хүнсийг их хэмжээгээр нөөцөлж 3092,8 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

Мөн тушаал шийдвэргүйгээр цалин хөлс урамшуулал олгосон, цалин хөлсийг буруу тогтоосон, анхан шатны баримтын бүрдүүлэлт дутуу зэрэг 846,1 мянган төгрөрийн зөрчил дутагдал илэрлээ

Шалгалтаар нийт 3366.7 төгрөгийн төлбөр зөрчил илэрч, 1225.6 төгрөгийг  орон нутгийн төсвийн орлогод, 2141.1 төгрөгийн зөрчлийг дахин давтан гаргахгүй таслан зогсоохоор аудитын хорооны шийдвэр гаргуулан улсын байцаагчийн акт үйлдлээ.

Ховд аймгийн Хөгжимт драмын театрын 2018 оны Жаргалант сумын 14-р цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрлээ. Үүнд:

Тус театр нь 2018 онд Үйл ажиллагааны орлогын бүрдүүлэлт, зарцуулалтанд тавих хяналт хангалтгүй, орлогоо тайлан тэнцэлд бүрэн тусгаагүй, үзвэрийн авлагыг бүрэн оруулах тал дээр дорвитой ажиллаагүй, Мөнгөн кассын ажиллагааны журмыг зөрчиж жижиг мөнгөн сан хэтрүүлэн зарцуулсан, журамд заасан хугацаанд орлогыг тушаагаагүй, шууд зарцуулсан байна.

Мөн тушаал шийдвэргүйгээр цалин хөлс урамшуулал олгосон, цалин хөлсийг буруу тогтоосон, анхан шатны баримтын бүрдүүлэлт дутуу зэрэг 1107.9 мянган төгрөрийн зөрчил дутагдал илэрснээс 1052.2 мянган төгрөгийг төсвийн орлогод оруулахаар, 55.6 мянган төгрөгийг буцаан олгуулахаар улсын байцаагчийн 4ш акт тогтоолоо.

        Ховд суварга ОНӨҮГ, Хөшөөт хөгжил сан, Байгал орчины газарт хяналт шалгалтын ажил үргэлжилж байна

                             САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА