Төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 4 дүгээр сард Ховд сумын төсөвт байгууллагууд, Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэг, Эрдэнэбүрэн сумын төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хийлээ.

            Мөн Мянган угалзат ОНӨӨАТҮГ, Эвийн хүч хоршоо зэрэг байгууллагуудыг шалгах, үнэлэлт дүгнэлт өгөх аймгийн Засаг даргын болон аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдэд орж ажилласан байна.

            Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудаас дурдвал:

Ховд сумын хувьд:

Ховд сумын 2016-2019 онуудын төсөвт байгууллагуудад хийсэн шалгалтаар  утасны төлбөрийг төсвөөс төлсөн, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын байр, хоолны төлбөр 1102000 төгрөгийг тэмцээний шагнал, сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгч, багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг дарга нарт шатахуун олгосон, нийт 2000000 төгрөгийг үргүй зарцуулсан, няравын хувийн харилцах дансанд мөнгө шилжүүлсэн боловч тооцоо бодоогүй, өвс тэжээлийн тооцоо бодоогүйтой холбоотой 2018 оны өвс тэжээлийн тооцооноос нэр бүхий 4 хүнээс 0.3 сая төгрөгийн өвс тэжээлийн үнийг авахаар байгаа боловч өвсний тооцоо бодоогүй, авахаар авлага дансанд тусгаагүй, 2017 оны 12 сард төрийн албан хаагчидад олгох нэг удаагийн тэтгэмжийг даргын тушаалаар арга хэмжээтэй ажилтнуудад олгосон, суудлын автомашинд дугуй, аккумлятор, бусад сэлбэг худалдан авахдаа ажилласан хугацааг тооцоогүй, жолоочийн хувийн харилцах дансанд зарим тохиолдолд сэлбэгийн үнийг шилжүүлж өгсөн, Монгол улсын Засгийн газрын тогтоол зөрчиж цайллага, хүлээн авалтад төсвийн хөрөнгө зарцуулсан, Зарим нэр бүхий ажилтанд амралт цалинг давхардуулан олгосон, тушаал шийдвэргүйгээр ур чадвар, үр дүнгийн нэмэгдэл олгосон, цалин хөлсийг буруу тооцож олгосон, төсвийн тухай хууль зөрчиж төсвийн байгууллагаас хандив тусламж олгосон, жолоочийн тооцоо бодоогүй, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хууль зөрчиж тэмцээн уралдааны шагнал, орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх урсгал зардалд зарцуулсан, хүүхдийн хоол хүнсний зардлыг зориулалт бусаар зарцуулсан, Төрийн аудитын байгууллагаас тогтоосон акт төлбөрийг төсвөөс төлсөн зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн байна.

Ховд суманд хийсэн шалгалтаар сумын хэмжээнд 247 хүнтэй холбоотой 35,326,591 төгрөгийн зөрчил илрүүлж 27,724,686 төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар 7,601,905 төгрөгийн хөрөнгийг данс бүртгэлд тусгуулахаар тус тус шийдвэрлэж, улсын байцаагчийн 29 акт тус тус бичсэн байна. Төрийн сангийн мэргэжилтэн, санхүүгийн албаны дарга нар төсвийн байгууллагуудын гүйлгээ хийхдээ төрийн сангийн хяналтыг хууль эрх зүйн хүрээнд тавиагүй, анхан шатны баримт байхгүй, бүрдээгүй тохиолдолд гүйлгээ хийдэг, төсвийн тухай хууль зөрчсөн гүйлгээг хийсэн зэрэг нь төрийн сангийн хяналт хангалтгүй, сул байгааг харуулж байна.

Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн хувьд:

Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгт хийсэн хяналт шалгалтаар цэцэрлэгийн эрхлэгчид ур чадварын нэмэгдэлийг илүү тооцон олгосон, ТШ-2018-АЖИЛ-09/24-20 тоот гэрээний дагуу 3900.0 мянган төгрөгийн тоглоомын талбайн ажлыг аж ахуй нэгжээр хийлгэсэн ба хийгдсэн тоглоомоос 200.0 мянган төгрөгийн хүүхдийн машин, 900.0 мянган төгрөгийн саравч нь тухайн хавар нь эвдэрч ашиглахгүй байгаа ба зураг төсөвт тусгагдсан ажлаас 300.0 мянган төгрөгийн үнэтэй хүүхдийн тоглоомыг хийгээгүй байхад хүлээн авах комиссын акт үйлдэж 5-н хүний бүрэлдхүүнтэй хүлээн авсан, 2017 онд 8250.0 мянган төгрөгийг, 2018 онд 9880.0 мянган төгрөгийг хүүхдийн хоолны зардал, цалингийн зардалаас хэмнэж гүйлгэн тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл хангагдсан байхад дахин татсан, Цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 08 сарын 11-ны өдрийн Б/23 тоот, 2017 оны 05 сарын 24-ны өдрийн Б/19 тоот тушаалаар 2 ажилтанд нар сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байхад төрийн албан хаагчидад олгох нэг удаагийн тэтгэмж 405.0 /202500*2/ мянган төгрөгийг олгосон,  2017 оны 9, 10 сарууд, 2019 оны 6, 10, 12 саруудад бүх албан хаагчидад хавтгайруулан ур чадварын нэмэгдэл олгосон, ур чадварын доод хэмжээ нь сарын цалингийн 10 хувь байна гэсэн заалтыг зөрчиж сарын зарим сард 5 хувиар тооцон олгосон, 2018 оны 12 сарын 17-нд багш ажилчидад олгосон түлшний хөнгөлөлтөөс НДШ суутган тооцоогүй, амралт, цалинг давхардуулан олгосон, шалгалтын явцад нэг өдрийн хүүхдийн хоолтой танилцахад Цэцэрлэгчийн Эрхлэгчийн баталсан хүүхдийн хоолны цэс зөрчиж тухайн өдрийн цай өгч байсан, зарим өдрийн хоолны материалыг урьдчилж олгодогоос ногоо, гурил ихээхэн хэмжээгээр бэлдсэн, хүүхдийн нас хүйсд тохирохгүй зөгийн бал, чихэр, вафли зэрэг хүнсийг тушаал зөрчиж хэрэглсэн зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Шалгалтаар тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд нийт 21,617,074 төгрөгийн зөрчил илэрснээс 1,597,334 төгрөгийг улсын байцаагчийн актаар төлүүлэхээр 20,019,740 төгрөгийг хугацаатай үүрэг өгч арилгуулахаар шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Үенч сумын сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаатай холбоотой Авлигатай тэмцэх газарт ирсэн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалт хийж, 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 70 тоот албан бичгээр хариуг хүргүүллээ.

Мөн Эвийн хүч хоршоо, Мянган угалзат ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай холбоотой хяналт хийх ажлын хэсгүүдэд аймгийн Засаг даргын болон аймгийн ИТХ-ын даргын захирамжаар тус албанаас 2 байцаагч орж ажиллаж дүн мэдээг хүргүүлж ажиллав.

4 дүгээр сард Сангийн сайдын баталсан удирдамжийн дагуу Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн барилгын ажлын техник хяналтын зардлын орлого зарцуулалтын талаар судалгаа шинжилгээ хийж, дүгнэлт саналыг Сангийн яаманд хүргүүлж ажиллаа.

Мөн тус сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 2016-2019 онуудын санхүүгийн баримтанд тус албанаас хяналт шалгалт хийж дуусах шатандаа явж байна.

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар:

2020 оны 1 дүгээр улирлын Ховд аймгийн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт хийж, тайлан мэдээг 2020 оны 4 сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газар болон Засаг даргад хүргүүлэв.

1 дүгээр улирлын байдлаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа 4 сумын 8 байгууллагад хариуцлага тооцуулахаар саналаа хүргүүллээ.  

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА